БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн хүн амын хүнсний тогтвортой хангамжийг бэхжүүлэх, дотоодын шилдэг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалт, зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ технологи, органик үйлдвэрлэлийг дэмжих, тариаланчдын гар дээрээс шинэ ургацын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх зорилготой “Намрын ногоон өдрүүд– Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээний нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар оролцож, тариаланчидтай уулзлаа.

21 дэх жилдээ болж буй энэхүү “Намрын ногоон өдрүүд” өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн үндэсний үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн шинэлэг, олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээр оролцож байна.

Түүнчлэн нийслэлийн есөн дүүргийн 18 байршилд нийт 152 цэгээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Намрын ногоон өдрүүд бол бүтэн жилийн хөдөлмөрийнхөө үр шим, шинэ ургацынхаа дээжийг нийслэлчүүддээ хүргэдэг тариаланч, үйлдвэрлэгчдийг хэрэглэгчидтэй шууд холбодог чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Нийслэлийн хүнсний хангамж гадаад зах зээл, хил боомт, тээвэр логистикийн нөхцөлөөс хамааралтай байна. Өнөөдөр нийслэлчүүдийн хэрэглэж буй хүнсний ногооны 43 хувь, жимс жимсгэнийн 97 хувь нь импортын бүтээгдэхүүн байна. Тиймээс бид Улаанбаатар хотын хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна. Энэхүү стратегийн зорилтын хүрээнд “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийг байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэ бүсэд дөрвөн улирлын хүлэмж, төрөлжсөн агуулах, боловсруулах үйлдвэр, тээвэр логистик, инновацын төвийг нэг дор цогцлоохоор төлөвлөөд байна. Нийслэлийн 1.8 сая иргэний хүнсний хангамжид үнэтэй хувь нэмэр оруулдаг нийт тариалан эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Улаанбаатар хотын нийт оршин суугчид, иргэд та бүхнийг үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдаа дэмжиж, эх орныхоо хөрсөнд ургасан шинэ ургацын дээжээс өргөнөөр худалдан авахыг уриалж байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: : “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно 1 цагийн өмнө
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ 18 цагийн өмнө
Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгууллаа 19 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 20 цагийн өмнө
Ливаны иргэний барилгыг "дээрэмдсэн" гэх О.Магнай нарын хэргийг шүүхээс прокурорт буцаалаа 22 цагийн өмнө
НҮБ-ийн индэр дээрээс нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 23 цагийн өмнө
Хэнтий аймагт 50 удаагийн үйлдлээр бусдын 66 тооны бод, 328 тооны бог малыг хулгайлжээ 23 цагийн өмнө
“СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХҮЧТЭЙ БАЙВАЛ АНХАН ШАТ ХҮЧТЭЙ, АНХАН ШАТ ХҮЧТЭЙ БАЙВАЛ МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦОО ХҮЧТЭЙ” 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Автомашингүй өдрөөр түр өөрчлөлт орох 43 чиглэл 23 цагийн өмнө
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛААР ХЯНАЛТЫН СОНСГОЛ САНААЧИЛЛАА Өчигдөр
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Өчигдөр
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ Өчигдөр
ЗГ: “Нүүрс-пиролизын үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав Өчигдөр
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ Өчигдөр
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО Өчигдөр