БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.09.24/ “Нээлттэй парламент” бодлогын хэрэгжилтийн хүрээнд Улсын Их Хурлын албан ёсны цахим платформыг шинэчлэх ажлын явцтай танилцаж, хэрэгжилт, хөгжүүлэлтийн чиглэлээр холбогдох албаны хүмүүсийн мэдээллийг сонслоо.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга иргэдийн мэдээлэл авах үндсэн эрхийг хангах, төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх нь ардчилсан засаглалын салшгүй зарчим болохыг онцлов. Тэрбээр хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаатай холбоотой, хууль тогтоомжийн хүрээнд нийтэд нээлттэй байж болох мэдээллийг нэгдсэн стандарттай, хэрэглэгч төвтэй, өгөгдөлд суурилсан хэлбэрээр олон нийтэд хүргэх чиглэлээр ажиллахыг үүрэг болголоо.

Цахим системийн шинэчлэлийн хүрээнд хууль тогтоох үйл явцын үе шат бүрийг илүү нээлттэй, олон нийтэд ойлгомжтой, хянах боломжтой болгох бөгөөд УИХ-ын гишүүдийн ирц, санал хураалтын үр дүн, Байнгын хороо болон ажлын хэсгийн үйл ажиллагаа, хуулийн төсөлтэй холбоотой мэдээлэл, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг шийдвэрлэх, оролцоог дэмжих цахим механизмуудыг нэгтгэсэн дэвшилтэт мэдээллийн сан бүхий платформыг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Мөн нээлттэй өгөгдөл, цахим хүртээмж, мэдээллийн ил тод байдал нь парламентын институцид итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлж, төлөөллийн ардчиллын чанар, үр нөлөөг дээшлүүлэх чухал хүчин зүйл болохыг УИХ-ын дарга дурдав.

Тэрбээр парламентын албан ёсны цахим платформыг орчин үеийн технологийн шийдэл, мэдээллийн аюулгүй байдлын шаардлага, хэрэглэгчийн туршлагын олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх нь төрийн цахим шилжилтийг дэмжихээс гадна парламентын үйл ажиллагааны талаарх мэдээллийг иргэн бүрт бодит цагийн горимоор шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлнэ гэдгийг тодотгосон юм. Түүнчлэн энэхүү шинэчлэл нь “Нээлттэй парламент” бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй институцийн шинэчлэлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг онцоллоо хэмээн Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, хүртээмжтэй байх ёстой 1 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа 6 цагийн өмнө
Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ 7 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 8 цагийн өмнө
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: : “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно 9 цагийн өмнө
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ Өчигдөр
Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгууллаа Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Ливаны иргэний барилгыг "дээрэмдсэн" гэх О.Магнай нарын хэргийг шүүхээс прокурорт буцаалаа Өчигдөр
НҮБ-ийн индэр дээрээс нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
Хэнтий аймагт 50 удаагийн үйлдлээр бусдын 66 тооны бод, 328 тооны бог малыг хулгайлжээ Өчигдөр
“СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХҮЧТЭЙ БАЙВАЛ АНХАН ШАТ ХҮЧТЭЙ, АНХАН ШАТ ХҮЧТЭЙ БАЙВАЛ МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦОО ХҮЧТЭЙ” Өчигдөр
ТАНИЛЦ: Автомашингүй өдрөөр түр өөрчлөлт орох 43 чиглэл Өчигдөр
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛААР ХЯНАЛТЫН СОНСГОЛ САНААЧИЛЛАА Өчигдөр
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Өчигдөр
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ Өчигдөр
ЗГ: “Нүүрс-пиролизын үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо Өчигдөр