БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Г.Оюунтуяа
57 минутын өмнө

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 38.7 га талбайд хууль бус хогийн цэг үүссэн. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллаж, хогийн цэгийг шуурхай нүүлгэн шилжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд Туул голын ай сав газар 2010 оноос хойш аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээр барилгын хог хаягдлаа хаяж, нийт 1.1 сая тонн хог хуримтлагджээ. Энэ нь Газрын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Усны тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль зэрэг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжуудыг зөрчиж байгаа юм. Улаанбаатар хотын 1.8 сая оршин суугчийн ундны эх үүсвэр, Туул голын экосистем дээр бий болсон хууль бус хогийн цэгийг зөөж, цэвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөрд үүрэг болгож байна. Мөн Туул голын эрэг, хөрс болон ойролцоох ундны усны эх үүсвэрийн худгуудад мэргэжлийн байгууллагатай хамтран шинжилгээ хийж нөхөн сэргээх, халдваргүйжүүлэх болон сөрөг нөлөөллийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Хогийг цэвэрлэж, зөөсний дараа дахин хог асгуулахгүй байхын тулд хашаа хайс байгуулж, камержуулах зэрэг арга хэмжээг авна. Энд хог хаягдлаа тогтмол хаясаар ирсэн компаниудад хариуцлага тооцож, нүүлгэн шилжүүлэх зардлыг төлүүлнэ. Мөн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Цаашид байгалийн сайхан тогтоцтой энэ газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөгөөтэй байна” гэв.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр “Дүүргээс найман камерыг суурилуулж, нэмж хог хаяулахгүй байхад төвлөрч байна. Орон нутагт хяналт шалгалтын эрх зүйн боломжийг нээж өгөх шаардлага бий. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй цемент, шохойн үйлдвэрийн 60-70 хувь нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг. Олон жилийн турш хяналтгүй байсны улмаас Туул голын энэхүү газарт хогийн цэг үүссэн. Аж ахуйн нэгжүүд бургасыг хогоор дарж сүйтгэн хогийн цэг үүсгэж, хүрээг нь тэлж байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛААР ХЯНАЛТЫН СОНСГОЛ САНААЧИЛЛАА 38 минутын өмнө
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна 57 минутын өмнө
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ 1 цагийн өмнө
ЗГ: “Нүүрс-пиролизын үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно 1 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо 16 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав 17 цагийн өмнө
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ 22 цагийн өмнө
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО 23 цагийн өмнө
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн гэр бүлийн хүчирхийллийн хэргийг хэрэгсэхгүй болгож 43 сая төгрөгөөр торгожээ Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын байнгын хороод хуралдана Өчигдөр
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ Өчигдөр
No Brand энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн Өчигдөр
Э.БАТШУГАР: ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ БОЛ СУРГАЛТ, СУДАЛГАА, ЭМНЭЛЗҮЙН ТУСЛАМЖИЙГ НЭГТГЭСЭН ОРЧИН Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо Өчигдөр
NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
ОБЕГ: 8 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21