БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монголбанкны нэрэмжит “Залуу судлаач” уралдааны шилдгүүд тодорлоо

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах “Залуу судлаач” уралдаан амжилттай зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа. Уламжлал болсон энэхүү уралдаанд өмнөх жилүүдэд дунджаар 20–45 судлаачийн бүтээл ирдэг байсан бол энэ жил 200 гаруй судлаач 79 судалгааны бүтээлээ ирүүлж, эцсийн шатанд 7 бүтээл шалгарч, шүүгчдийн өмнө бүтээлээ танилцуулсан юм. Залуу судлаачид нийгэм, цаг үеийн тулгамдсан асуудлыг оновчтой дүгнэж, гарах үр дагаврыг нарийн тооцоолон, шийдвэрлэх арга замыг ч хамтад нь эрэлхийлж байгаагийн дээр бодит өгөгдөлд тулгуурласан судалгааны шинэ арга зүйг ашиглан судалгаагаа хийж байгааг шүүгчид онцлон сайшаав.  

Монголбанкны дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан тус уралдааны шилдэг бүтээлийг шалгаруулах арга хэмжээг Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нээж үг хэлэхдээ, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах энэхүү уралдаан бол банк санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцдаг оюутнуудын хувьд томоохон шалгуур, бас тэдний оролцохыг хүсдэг уралдаануудын нэг. Энэ уралдаанд оролцсон оюутнуудын дундаас Төв банканд ажиллаж байгаа хүмүүс ч цөөнгүй бий. “Залуу судлаач” уралдаан жилээс жилд улам өргөжин тэлж байгаад баяртай байна гэв. Харин Монголбанкны дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэнгийн захирал Х.Анхсүрэн ‘Залуу судлаач’ шилдэг бүтээлийн уралдаан бол цөөн хүний хооронд өрсөлдөх тэмцээн бус, харин эдийн засаг,  статистик, санхүүгийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийж буй оюутан, залуусыг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлого боловсруулах үйл явцад оролцох боломжийг нь нэмэгдүүлэх, ирээдүйн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн Монголбанкны хүний нөөцийн бодлогын нэг чухал хэсэг юм хэмээн онцоллоо.

Шилдэг бүтээлүүдээс дурдвал, “Зэсийн үнийн шокийн Монгол Улсын инфляцад үзүүлэх хугацааны өөрчлөлттэй нөлөө: Валютын ханш ба мөнгөний бодлогын дамжих сувгийг TVP-VAR-SV загвараар шинжлэх нь” сэдэвт бүтээлээрээ Санхүү, Эдийн засгийн Их сургуулийн оюутан М.Давааням, Б.Эрдэнэ-Очир, Б. Насанбуян нар шалгарч, цом, мөнгөн шагналаар шагнууллаа. Хоёрдугаар байранд “Мэдээллийн шок ба төгрөгийн ханшийн богино хугацааны динамик: GDELT өгөгдөлд суурилсан эмпирик шинжилгээ” бүтээлээрээ МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан Ц.Номиндарь, Г. Намуунцэцэг нар, гуравдугаар байранд “Динамик багц удирдлагын асуудлыг агент сургалт буюу хиймэл оюун ухаан ашиглан шийдэх нь: Дифференциал гүйцэтгэлийн хэмжүүр ашиглах нь” бүтээлээрээ Санхүү, Эдийн засгийн Их сургуулийн оюутан Ш.Түшиг, Б.Төгсбилэг, А.Энхдэлгэр нар тус тус эхний гурван байрт шалгарсан бол Санхүү, Эдийн засгийн Их сургуулийн оюутан Л.Пүрэвжав “Монгол Улсын уул уурхайн бус экспортын төрөлжилтийн боломжийн бүтээгдэхүүний түвшний шинжилгээ” бүтээлээрээ тусгай байранд шалгарлаа. Мөн энэхүү уралдаанд амжилттай оролцсон зургаан оюутан Монголбанканд дадлага хийх батламж гардан авлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монголбанкны нэрэмжит “Залуу судлаач” уралдааны шилдгүүд тодорлоо 1 цагийн өмнө
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо 1 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 17 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 32 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 2 цагийн өмнө
Ахлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож, бэртээжээ 3 цагийн өмнө
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байна 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна 4 цагийн өмнө
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд багтаан батална 2026/05/22
Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ 2026/05/22
АДУУЧИД БОЛ НҮҮДЭЛЧИН МОНГОЛЧУУДЫН ӨВ, СОЁЛЫН ДАРХЛААГ ТЭЭГЧИД ЮМ 2026/05/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм 2026/05/22
Манай улс энэ жил анх удаа Дэлхийн адууны өдрийг тэмдэглэнэ 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун ус хязгаарлана 2026/05/22
ХИЛЧДИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ 2026/05/22
Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв 2026/05/22
ҮЙЛ ЯВДАЛ: “Ус хамгаалах соёл, уламжлал” эрдэм шинжилгээний хурал болно 2026/05/22
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банк, санхүүгийн салбарынханд төрийн дээд одон медаль гардууллаа 2026/05/21
ХИЛЧДИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ 2026/05/21
ЭЗБХ: УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв 2026/05/21
Эрдэнэт үйлдвэрийн толгойд суусан “Эрдэнэс монгол” ХХК-д уурхайчид бухимдлаа илэрхийлэв 2026/05/21
Н.Жаргалбаяр: Надад бэлэглэх гэж иргэдээс цуглуулсан 30 сая төгрөгний учир олдвол сайн зүйлд хандивлана 2026/05/21