БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчимд 160 нэгж талбарыг чөлөөлж, Улаанбаатар хотын хамгийн том ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 130 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан энэ онд Баянгол дүүрэгт хэрэгжих бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ. Маргааш эхний ээлжид чөлөөлсөн 55 нэгж талбарын гурван эгнээ гудамжны газрыг “Рио Тинто” группт хүлээлгэн өгнө. Ингэснээр тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд энэ онд багтаан Парк шиг төлөвлөлттэй тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлнэ.

Мөн тавдугаар сард хуралдах нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар “Гандан” тогтоолын төслийг өргөн барина. Тус төсөл нь 1800-аад оноос хойш суурьшсан Гандан орчмын айл өрхүүдийг үе шаттайгаар газарт хамруулж, чөлөөлөн, Улаанбаатар хотын төвд хамгийн том цэцэрлэгт хүрээлэн бүхий өндөрлөг дэнжийг бий болгох, Гандангийн түүх, соёлын өвийг хадгалан үлдэх зорилготой.

Цаашид Ганданг тойрсон үл хөдлөх хөрөнгийг үе шаттайгаар нийслэл худалдан авна. Өнгөрсөн жилийн төлөвлөгөө бүрэн хэрэгжсэн. Энэ жилийн төлөвлөгөөнд хамрагдсан айл өрхүүдийн нэлээд хэсгийг чөлөөлөөд байна” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Basketball Champions League East Asia” тоглолт болно 2 цагийн өмнө
Автобусны буудал дээр 60 гаруй насны иргэн нас барсан байдалтай олджээ 18 цагийн өмнө
НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина 18 цагийн өмнө
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна 18 цагийн өмнө
Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 21 цагийн өмнө
Э.Батшугар: Эмийн үнэ, чанарт онцгой анхаарч, дотоодын үйлдвэрлэл болон нэгдсэн худалдан авалтыг дэмжинэ 22 цагийн өмнө
Хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөж, нэг жил нуусан байжээ Өчигдөр
Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина Өчигдөр
А.БАЯР: Цаашид төлөөлөгчийн хувиар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсээр байх болно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намуудын бүлэг хуралдана Өчигдөр
Х.Болормаа: Банкны журмаа зөрчөөд эмээ, хүү хоёрт зээл өгсөн ч итгэл алдаагүй 2026/05/01
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна 2026/05/01
А.Баяр НИТХ-ын Ажлын албаны 33 албан хаагчийг шинээр томилжээ 2026/05/01
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА 2026/05/01
ГОЛ МӨРНИЙ УСАНД СУУСАН АВТОМАШИНЫГ ТАТАН ГАРГАЖ, ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЛАА 2026/05/01
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно 2026/05/01
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина 2026/05/01
А.Баярыг төлөөлөгчдийг гүтгэсэн гэж үзэн намын хяналтын болон хуулийн байгууллагад хандана 2026/04/30