Автобусны буудлын ард настай хүн хэвтэж байна гэсэн дуудлага тавдугаар сарын 3-ны өдрийн 11:31 минутад цагдаагийн 102 дугаарт дуудлага иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн VII хороонд байрлах “Хилчин” хотхоны автобусны буудлын ард 60 гаруй насны иргэн нас барсан байдалтай байжээ. Уг хүний биед ил харагдах гэмтэл, шарх байгаагүй аж.
Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтэс шалгаж байна.