БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүрэгт ажиллах үеэрээ “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Багануур” ХК-ийн уурхайчид, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.

48 жилийн турш төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэгцээг тасралтгүй хангаж, иргэдийн ая тухтай амьдрал, орон нутаг, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин зүтгэж байгаа үе үеийн хамт олонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Тэрбээр төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, үндэсний хэмжээний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.

Багануур” ХК улсын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 47 хувь, төвийн бүсийн хэрэглэгчдийн 52 хувийг дангаараа хангадаг.

Өнгөрсөн онд 4.8 сая тонн нүүрс олборлож, 37.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний зэрэгцээ олон жил хуримтлагдсан өр төлбөрөө барагдуулан 2.7 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.

Улсын төсөвт 105 тэрбум, Нийгмийн даатгалд 19 тэрбум, Үндэсний баялгийн санд 126 сая төгрөг төвлөрүүлсэн байна.

Энэ жил 4.8 сая тн нүүрс олборлох бөгөөд 2028 он гэхэд олборлолт 8 сая тн болж нэмэгдэнэ гэдгийг гүйцэтгэх захирал Т.Отгонболд хэллээ.   

“Эрдэнэс Монгол” нэгдлийн 255 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барих Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор жилд 600 мянган тн хөх нүүрс, 82 мянган тн нам температурын давирхай үйлдвэрлэж, 40 мВт-ийн эрчим хүч үйлдвэрлэнэ.

Ингэснээр орон нутагт 400 гаруй ажлын байр бий болох тооцоо гарсан байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 116 сая мод тарьж, ургуулаад байгаа. “Багануур” ХК хөдөлгөөнд нэгдэн 520 орчим мянган мод, бутны суулгацыг Мод үржүүлгийн газартаа бойжуулж, 2 тэрбум төгрөгийг нөхөн сэргээлт зэрэгт зарцуулжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Японы хөнгөлөлттэй зээлийн 23.5 тэрбум төгрөгийг тус компанийн технологийн автомашин, механизмын 27 хувийг шинэчлэхэд зарцуулах шийдвэр гаргаж байсан юм.

Компанийн хамт олон төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагааг дэмжиж,  “Хүнсний хувьсгал”,  “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хэмжээний хөдөлгөөн, хөтөлбөрт бодит хувь нэмэр оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

  Мөн эх орныхоо гал голомтыг бадраах хөгжил цэцэглэлтийн тулгуур болж,  уурхайчин хэмээх нэрээр овоглон, мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллаж, уул уурхайн салбарын хөгжлийг өнөөгийн түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Монголын төр, засаг ямагт үнэлж ирснийг тэмдэглэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ 1 цагийн өмнө
ӨНӨӨДРӨӨС СКҮҮТЕР, МОПЕД ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ЗОРЧИХГҮЙ 1 цагийн өмнө
Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно 2 цагийн өмнө
Г.Лувсанжамц: Улс төрч ирнэ. Улс төрч явна. Монголын ардчилал мөнх оршино 3 цагийн өмнө
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын “Европ судлал X” эрдэм шинжилгээний хурал болно 5 цагийн өмнө
Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа 20 цагийн өмнө
ХЭЭРИЙН 3 ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 21 цагийн өмнө
Компаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ 23 цагийн өмнө
Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо 23 цагийн өмнө
НХОГ: Гурван давхар үйлчилгээний төв, далд зогсоол бүхий Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн нийт төсөв 39 тэрбум төгрөг 23 цагийн өмнө
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно Өчигдөр
ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР ДОРНОД, СҮХБААТАР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛҮҮД АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэг болон Төв аймгийн сумдад цахилгааны хязгаарлалт хийнэ Өчигдөр
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ Өчигдөр
Үйл явдал: "Монголын эдийн засгийн тойм" тайланг танилцуулна Өчигдөр
Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ Өчигдөр
М.Нарантуяа-Нара: Х.Нямбаатар чинь харин ёстой урд хожид хэний ч сэтгэж зориглож хийж байгааагүйг мөс зүсэж хийсээр байгаа хүн шүү Өчигдөр
Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа Өчигдөр
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ Өчигдөр