Улсын хэмжээнд өнөөдөр (2026.04.09) 16:00 цагийн байдлаар 4 хээрийн түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтрааж, 3 түймрийг унтраахаар ажиллаж байна.
Үүнд:
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт III баг "Ар худаг" гэдэг газар 14:30 цагт гарсан хээрийн түймрийг 15:30 цагт цурамд оруулж, 16:00 цагт бүрэн унтраалаа.
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан II багийн "Шар хадны энгэр" гэдэг газар 13:35 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 15:10 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ I багийн “Багын Бригад" гэдэг газар 14:20 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус сумын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж байна.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Наран I багийн "Дунийн бүрд" гэдэг газар 15:30 цагт гарсан хээрийн түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.