БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа

Г.Оюунтуяа
2026/04/08

Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугамыг суурилуулж дууслаа. Өнөөдрийн байдлаар нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна. 10 хоногийн дотор нөхөн сэргээлт дуусах юм.  Энэ талаар ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдоржоос тодрууллаа.

Тэрбээр “Геодези, усны барилга байгууламжийн газраас гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн “Тэсо” компанийн урд талд чулуун зам дагуу 450 метр урт борооны ус зайлуулах шугам угсарч дууслаа. Өнөөдөр нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна. Геодези, усны барилга байгууламжийн газраас энэ онд 16 байршилд 19 км урт борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна. Дөрөвдүгээр сарын 9-нөөс Баянзүрх дүүрэгт байрлах Усан спорт цогцолбор, 38а байр, Шар хадны хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийн тулд 2025 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс 100 хүний бүрэлдэхүүнтэй 4 ээлжээр ажлын болон амралтын өдрүүдээр тасралтгүй ажиллаж байна. Тодруулбал, авто замаар гаргалгаа хоолой гаргаж, гүүрэн хоолойгоор урсцыг сайжруулах ажлууд хийгдсэн. Борооны улирлаас өмнө борооны ус зайлуулах шугам сүлжээг угсрахаар төлөвлөж байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Зургаадугаар сарын 1-ний өдрийн 06.00–20.00 цагт зам хаана 2 цагийн өмнө
“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа 2026/05/29
УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ОНЦГОЙ АНХААРНА 2026/05/29
“Дэвшилтэт технологи, шийдэл” танилцах аялал зохион байгууллаа 2026/05/29
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа 2026/05/29
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замуудыг хаана 2026/05/29
Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо 2026/05/29
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА 2026/05/29
Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд 2026/05/29
ҮЙЛ ЯВДАЛ: Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 2026/05/29
“Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо 2026/05/28
Н.Номтойбаяр: Нэг хүүхдийн амь нас, нэг өрх гэрийн асуудал, бас нийгмийн хариуцлагын асуудал энд яригдаж байна 2026/05/28
"Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно 2026/05/28
ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН 80 БАЙРШИЛД НОГООН ӨРТӨӨ БАЙГУУЛНА 2026/05/28
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно 2026/05/28
ҮЙЛ ЯВДАЛ: “Чингис хаан” дурсгалын зоосны нээлт Монголбанкны байранд болно 2026/05/28
ГАЛЫН ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/27
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна 2026/05/27
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй 2026/05/27
Амьтан, спорт, уралдаан тэмцээн, энтертайнмент, танин мэдэхүй хосолсон “HAPPY MONSTER” фестиваль Steppe Arena-д болно 2026/05/27