БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Компаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Мах бэлтгэн нийлүүлдэг ААН-үүдийн зүгээс дэлхий нийтэд үүсээд буй шатахууны асуудлаас үүдэн тээвэрлэлтийн зардал өсөж, нөхцөл байдал хүндэрч байгаа тул нийлүүлэлтийн үнийг нэмэх, төрөөс мах бэлтгэн нийлүүлж байгаа компаниудад татаас өгөх асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүсэлт гаргасан юм. Өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар тус ААН-үүдийг хүлээн авч уулзлаа. 

“Агро нэгтгэл трейд” компанийн захирал Л.Нямсүрэн “Түлш, шатахууны хомсдол зэрэг нөхцөл байдлаас шалтгаалаад махны үнийг нэмэх хэрэгтэй байна. Бид өнгөрсөн хугацаанд маш их алдагдалтай ажиллаж ирсэнтэй холбоотойгоор татаас өгөх асуудалд анхаарах хэрэгтэй байна. Махыг бэлтгэн нийлүүлэх явцад өндөр зардал гардаг. Тиймээс уян хатан хандахыг хүсье. Мах бэлтгэн нийлүүлж байгаа ААН-ийн зүгээс хонины махыг 16 мянган төгрөгөөр, үхрийн махыг 19 мянган төгрөгөөр худалдаалах саналтай байна. Компаниуд өдөр болгон алдагдалд орж байгаа” гэлээ.

“Мах Импекс” ХК-ийн захирал Г.Будрагчаа “Мах бэлтгэн нийлүүлдэг ААН-үүдэд ихээхэн хүндрэлтэй байна. Одоо худалдаанд гаргаж буй махны үнэ хямдхан байна. Үүнийг нэмэх хэрэгтэй. Түүнчлэн өмнө худалдаалсан махны хэмжээнд үндэслэн урамшуулал хэлбэрээр татаас олгох хэрэгтэй байна” гэв.

Ийнхүү компаниудаас гарсан санал болон цаг үеийн  нөхцөлд байдалд үндэслэн дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс үхрийн махны үнийг 3000 төгрөгөөр нэмэгдүүлж 18 мянган төгрөгөөр, хонины махыг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 15 мянган төгрөгөөр худалдаалахаар боллоо. Мөн махыг жижиглэнгээр худалдаалах бөгөөд өргөтгөсөн худалдааг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэж байна. Махыг 600 орчим цэгээр худалдаалах бөгөөд даваа гаргаас сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж эхэлнэ. Дөрөв, тавдугаар сард махны нөөц хангалттай байна. Мөн компаниудад өмнө нь худалдаалсан хонины махны зөрүүнд 1500 төгрөг, үхрийн маханд 2000 төгрөгийн зөрүүг тооцож, татаас олгохоор шийдвэрлэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХЭЭРИЙН 3 ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 5 минутын өмнө
Компаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ 1 цагийн өмнө
Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо 1 цагийн өмнө
НХОГ: Гурван давхар үйлчилгээний төв, далд зогсоол бүхий Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн нийт төсөв 39 тэрбум төгрөг 1 цагийн өмнө
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно 6 цагийн өмнө
ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР ДОРНОД, СҮХБААТАР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛҮҮД АЖИЛЛАЖ БАЙНА 6 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэг болон Төв аймгийн сумдад цахилгааны хязгаарлалт хийнэ 7 цагийн өмнө
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ 7 цагийн өмнө
Үйл явдал: "Монголын эдийн засгийн тойм" тайланг танилцуулна 7 цагийн өмнө
Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ 23 цагийн өмнө
М.Нарантуяа-Нара: Х.Нямбаатар чинь харин ёстой урд хожид хэний ч сэтгэж зориглож хийж байгааагүйг мөс зүсэж хийсээр байгаа хүн шүү Өчигдөр
Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа Өчигдөр
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА Өчигдөр
А.БАЯР: ХУЛГАЙЛАХ БОЛОН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ТОО БУУРСАН НЬ ХАР ЦЭГҮҮДИЙГ КАМЕРЖУУЛСАН МӨН ИРГЭДИЙН ХЯНАЛТ САЙЖИРСНЫХ Өчигдөр
Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр
“Ханбогд кашмер” ХХК, “Nolur cashmere” брэнд Солонгосын алдарт “Suitfabric”-тай хамтран tailor made үйлчилгээг эх орондоо нэвтрүүллээ Өчигдөр
Д.Батсүх: Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах өргөдөлд хэн ч, хэдэн ч и-мэйлээр гарын үсэг зурах боломжтой нь хууль бус 2026/04/07
“UB Robot - 2026” тэмцээн боллоо 2026/04/07
Н.НОМТОЙБАЯР: ​СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ ХАНГАЛТГҮЙ, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН ТӨГӨЛДӨРЖӨӨГҮЙ, ХЭРЭГЖИЛТИЙН МЕХАНИЗМ СУЛ БАЙГААГ ЦОГЦООР НЬ ӨӨРЧИЛНӨ 2026/04/07