БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ӨНӨӨДРӨӨС СКҮҮТЕР, МОПЕД ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ЗОРЧИХГҮЙ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Мопед (скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. Энэхүү зохицуулалтын хүрээнд скүүтер, мопедын хэрэглээг зөв зохистой болгох, Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу явган хүний замаар зорчуулахгүй байх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад дараах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Тухайлбал,

Скүүтер, мопед түрээслүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, Нийслэлийн тээврийн бодлогын газартай гэрээ байгуулсны үндсэн дээр ажиллуулах

Тээврийн хэрэгслийн техникийн шаардлагыг хангуулах, хяналтыг сайжруулах

Скүүтер, мопедыг бүртгэлжүүлэх тогтолцоог нэвтрүүлэх

Унадаг дугуйн зам, эгнээ, зогсоол болон зорчих хэсгийн хөвөөг нэмэгдүүлэх

16 нас хүрээгүй хүнд скүүтер, мопед унуулахгүй байх

Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу явган хүний замаар зорчуулахгүй байх

Иргэдэд чиглэсэн сургалт, нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах

Уг арга хэмжээ нь явган зорчигчдын аюулгүй байдлыг хамгаалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм. Албаныхан иргэдийг замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, бусдын аюулгүй байдлыг хүндэтгэн, хариуцлагатай оролцохыг уриалж байна.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ 1 цагийн өмнө
ӨНӨӨДРӨӨС СКҮҮТЕР, МОПЕД ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ЗОРЧИХГҮЙ 1 цагийн өмнө
Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно 2 цагийн өмнө
Г.Лувсанжамц: Улс төрч ирнэ. Улс төрч явна. Монголын ардчилал мөнх оршино 3 цагийн өмнө
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын “Европ судлал X” эрдэм шинжилгээний хурал болно 5 цагийн өмнө
Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа 20 цагийн өмнө
ХЭЭРИЙН 3 ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 21 цагийн өмнө
Компаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ 22 цагийн өмнө
Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо 22 цагийн өмнө
НХОГ: Гурван давхар үйлчилгээний төв, далд зогсоол бүхий Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн нийт төсөв 39 тэрбум төгрөг 22 цагийн өмнө
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно Өчигдөр
ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР ДОРНОД, СҮХБААТАР АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛҮҮД АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэг болон Төв аймгийн сумдад цахилгааны хязгаарлалт хийнэ Өчигдөр
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ Өчигдөр
Үйл явдал: "Монголын эдийн засгийн тойм" тайланг танилцуулна Өчигдөр
Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ Өчигдөр
М.Нарантуяа-Нара: Х.Нямбаатар чинь харин ёстой урд хожид хэний ч сэтгэж зориглож хийж байгааагүйг мөс зүсэж хийсээр байгаа хүн шүү Өчигдөр
Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа Өчигдөр
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ Өчигдөр