БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Налайх дүүргийн иргэдтэй уулзсаны дараа Төв аймагт ажиллалаа.

Ерөнхийлөгчийг төв талбайд аймгийн удирдлагууд, Зуунмод цэргийн хотхоны хүндэт харуул угтаж авлаа.

Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, нийгэм, эдийн засгийн байдал, хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, санаачилсан хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийн талаар танилцууллаа.

Тэрбээр эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар даван, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрч, зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрснийг хэллээ.

Гадаад бодлого, гадаад харилцаа улам өргөжин, түүхэнд  үлдэх төрийн айлчлалууд болж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн, монголчуудын баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулж байгааг тэмдэглэв.

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа уулзалтад ирсэн иргэд хэлж байлаа. 

Төв аймагт бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж байна. Тухайлбал, 600 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүт цахилгаан станцын 300 МВт хүчин чадалтай эхний 2 блок нь төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж байгаа.

Батсүмбэр суманд 150 хүүхдийн суудалтай бага сургуулийг ашиглалтад оруулж, аймгийн төвд 2,200 хүний суудалтай “Tuv arena” хүүхэд, залуучуудын ордон барихаар зураг, төслийг нь боловсруулжээ.

Улаанбаатар – Зуунмод чиглэлийн буюу Хөшгийн хөндийн  авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх ажил эхэлсэн бол Угтаалцайдам, Цээл, Заамар чиглэлийн 122 км авто замыг улсын чанартай авто замд холбох юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа биет болон биет бус өвийг судлах, хадгалах, сурталчлах зорилгоор “Монголын археологи, угсаатны үндэсний музей”-г Зуунмод хотод байгуулах шийдвэр гаргасан. Музейн барилгын ажил 80 хувьтай, ирэх онд ашиглалтад орох гэж байна.

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авсан. Ингэснээр гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэж, төмс, хүнсний ногоо, үр тариа, малын тэжээлийн хэрэгцээг өөрсдөө бүрэн хангадаг болжээ. 

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 5 үйлдвэр, 26 цех ашиглалтад орж, Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 192 тэрбум төгрөг давсан байна.  Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 орчим хувиар өссөн гэсэн үг юм.

Мөн Ерөнхийлөгчийн ивээл дор хонь ноослох улсын аварга шалгаруулах “Алтан хайч-2025” анхдугаар тэмцээнийг зохиож, цаашид улам өргөжүүлэхээр төлөвлөжээ.   

Төв аймаг “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарьж ургуулах амлалт авсан. Төлөвлөгөөний дагуу төр, хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар мод тарьж ургуулан, тохижилт, ногоон байгууламж бий болгож байна.

Аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, иргэд “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрт нэгдэн, ажлын байр бий болгож, орон нутаг, улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 21 улсын их, дээд сургуульд 1,055 оюутан суралцаж байгаагийн 40 орчим нь Төв аймгийнх. 

Боловсролд оруулсан хөрөнгө оруулалтын үр шим улс орны хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч, хүчирхэг Монгол Улсын үндэс суурь болох учиртайг Ерөнхийлөгч хэлж, хүүхдүүдийн багш нар, эцэг, эх, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь баяр хүргэлээ. 

Тэрбээр мөн аймгийн удирдлага, иргэдэд амжилт хүсэн, ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хүн бүр хичээн зүтгэхийг уриаллаа. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэргэлэн сумын сургуулийн захирал асан Ламжаагийн Баасанцэрэн, Батсүмбэр сумын сургуулийн багш Уртнасангийн Болормаа нарт Гавьяат багш, “Монгол туургатан” театрын морин хуурч, хөөмийч Гомбодоржийн Эрдэнэбаатарт Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ 1 цагийн өмнө
М.Нарантуяа-Нара: Х.Нямбаатар чинь харин ёстой урд хожид хэний ч сэтгэж зориглож хийж байгааагүйг мөс зүсэж хийсээр байгаа хүн шүү 3 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа 3 цагийн өмнө
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ 3 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА 8 цагийн өмнө
А.БАЯР: ХУЛГАЙЛАХ БОЛОН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ТОО БУУРСАН НЬ ХАР ЦЭГҮҮДИЙГ КАМЕРЖУУЛСАН МӨН ИРГЭДИЙН ХЯНАЛТ САЙЖИРСНЫХ 8 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно 9 цагийн өмнө
“Ханбогд кашмер” ХХК, “Nolur cashmere” брэнд Солонгосын алдарт “Suitfabric”-тай хамтран tailor made үйлчилгээг эх орондоо нэвтрүүллээ Өчигдөр
Д.Батсүх: Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах өргөдөлд хэн ч, хэдэн ч и-мэйлээр гарын үсэг зурах боломжтой нь хууль бус Өчигдөр
“UB Robot - 2026” тэмцээн боллоо Өчигдөр
Н.НОМТОЙБАЯР: ​СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ ХАНГАЛТГҮЙ, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН ТӨГӨЛДӨРЖӨӨГҮЙ, ХЭРЭГЖИЛТИЙН МЕХАНИЗМ СУЛ БАЙГААГ ЦОГЦООР НЬ ӨӨРЧИЛНӨ Өчигдөр
Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна Өчигдөр
Н.НОМТОЙБАЯР: ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН, ЦАЛИН ХӨЛС, УРАМШУУЛЛЫН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛНА Өчигдөр
Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно Өчигдөр
Согтуурсан үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулжээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын Оюутны спортын VII наадмын нээлт болно Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ АЖИЛТАН АЛБАН ХААГЧИД, ХАРЬЯА АГЕНТЛАГУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА 2026/04/06
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо 2026/04/06
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо 2026/04/06
Ж.Дуламсүрэн: Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд 5016 тонн мах бэлтгэн худалдаалж байна 2026/04/06