БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НХОГ: Гурван давхар үйлчилгээний төв, далд зогсоол бүхий Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн нийт төсөв 39 тэрбум төгрөг


Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, иргэдийн саналаар далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьсан. 2025 оны наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтыг ашиглалтад хүлээлгэн өгсөн байдаг. 

Сүүлийн өдрүүдэд Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн, төсөвтэй холбоотой мэдээлэл цахим орчинд гараад буй. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн гүйцэтгэгчээр “Бодь пропертиз” ХХК ажиллаж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавьсан. Тэгвэл нийт 39 тэрбум төгрөгийн төсөвтэй Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, төсвийн задаргааны талаар НХОГ-аас тодрууллаа.

НХОГ: “Цахим орчинд 44 тэрбум төгрөгөөр зөвхөн цэцэрлэгт хүрээлэн л барьсан мэт бичиж байгаа. 44 тэрбум төгрөгийн төсөвтэй тендер зарлахад “Бодь пропертиз” ХХК 39 тэрбум төгрөгөөр төсөл хэрэгжүүлэх санал ирүүлж, шалгарсан. Урт цагааны тохижилт нь жуулчдад зориулсан гурван давхар үйлчилгээний төв, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй. 109 машины далд зогсоолтой бөгөөд тусгай хэрэгцээт иргэнд зориулсан автомашины зогсоол, цахилгаан машины цэнэглэгчтэй хэсэг, сул зогсоолын мэдээлэл авах ухаалаг системийг шийдэж өгсөн. Үйлчилгээний төвийг өнгөрсөн нэгдүгээр сард ашиглалтад оруулсан. Үйлчилгээний төв жуулчдад зориулсан төрөл бүрийн үйлчилгээ, бэлэг дурсгал, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн худалдаалах, кофе шоп, зоогийн газар зэрэг үйлчилгээг явуулна. Нийт 3235 м.кв талбайтай. Үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхлэх сонгон шалгаруулалтын тендерийг зарласан байгаа. Тендерийг 4 дүгээр сарын 23-нд нээнэ. Ирэх 5 дугаар сараас үйл ажиллагаа нь жигдрэхээр байна. Харин далд зогсоолын үйл ажиллагаа хэвийн явж байгаа бөгөөд эхний 30 минут 1000 төгрөг, дараагийн хоёр цаг хүртэл 2000 төгрөг, 3 дахь цагаас эхлээд 3000 төгрөг болно. Өөрөөр хэлбэл, ил зогсоолын үнээр иргэдэд үйлчилж байна. Сар шинийн баярын амралтын өдрүүдээр далд зогсоолоор иргэд үнэгүй үйлчлүүлсэн. Харин төсвийн тухайд зураг төсөл, барилга угсралт, дотор инженерийн шугам сүлжээ, далд зогсоол, гадна тохижилт, дулаан, ус, цахилгаан, холбооны ажлууд багтсан нийт дүн нь 39 тэрбум төгрөг юм” гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
ИГАВАХАРА МАСАРҮ: НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ 4 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 19 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 19 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй Өчигдөр
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна Өчигдөр
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ Өчигдөр
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23