БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог больё

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Сүүлийн үед улс төрд нөлөө бүхий эрхмүүд шилээ шилээ дарсан мэдэгдлүүд гаргаж, аль нэг ярилцлагаар өөр нэгнийхээ ёс зүйгүй, бүр цаашлаад гэмт хэргийн шинжтэй, нуун дарагдуулсан, авлига албан тушаалын ноцтой үйлдлүүдийг илчилсээр байна. Иргэдийн төрд итгэх итгэл алдарч, улстөрчдийн үг үйлдлүүд жинхэнэ эргэлзээ төрүүлэх болов. Бид хэнд итгэх ёстой вэ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Бум-Очир гэр бүлээс гадуурх харилцаагаа хэдэн жил нуун далдалж, улмаар хоёр хүүхэдтэй болоод өөр амьдралтай байсных нь дараа авааль эхнэр нь мэдсэн гэдгээ цахим сүлжээнд бичиж байв. Гишүүн болохоосоо өмнө Д.Бум-Очир МУИС-д багшилдаг, ёс суртахууны хувьд учир дутагдалтайг нь хэлж ярих оюутнууд ч цөөнгүй байж. Яван явсаар тар нь танигдаж, гэр бүлээс гадуурх урт удаан харилцааг үүсгэсэн гэдэг. Мөн тэрбээр Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир нь 2001-2004 оны хооронд Боловсролын зээлийн сангийн 172 сая төгрөгийн зээлээр суралцаж төгссөн боловч санд нэг ч төгрөгийг эргүүлж төлөөгүй. Түүгээр ч зогсохгүй 2013 онд Боловсролын сайд Л.Гантөмөр байх үедээ Д.Бум-Очирыг зээлээс чөлөөлж, төлбөрийг нь тэглэсэн. Тэрбээр татвар төлөгчдийн мөнгийг 25 жилийн турш хүүгүй ашиглаж байна гэсэн үг.
Дараагийн дурдах гишүүн бол ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр. Тэрбээр ч мөн Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр 2007-2009 онд АНУ-ын Хойд Виржиниагийн их сургуульд суралцсан зээлээ төлсөн эсэх нь эргэлзээтэй. Хоёрхон хоногийн өмнө түүний БЗС-ийн асуудлыг шалгуулах талаар зарим гишүүд дугарч эхэлсэн. Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг өргөсөн тангаргаасаа няцаж, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн шалгуулахаар АТГ-т хүсэлт өгсөн. Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг "Бодь"-иос хандив нэрээр 500 мянган ам.доллар авсан. Дээр нь нэмээд 1.5 сая ам.долларын хахууль авсан байж ч болзошгүй гэсэн маш ноцтой мэдээллүүд гарсан. Үүнд Б.Энхбаяр худал үг гэж хэлэхээс өөрөөр юуг ч нотолж чадсангүй. Хэлсэн үг, хийсэн үйлдэл нь төө хэртэй зөрж байгааг олон нийт хангалттай харлаа. УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд тогтсон хариуцлага тооцдог бодлогын арга хэмжээг нэн яаралтай авах шаардлагатай байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ 1 цагийн өмнө
УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог больё 1 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 3 цагийн өмнө
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 4 цагийн өмнө
УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХГҮЙ БОЛ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-Д УС АШИГЛУУЛАХГҮЙ БАЙХ АСУУДЛЫГ ХӨНДӨНӨ 4 цагийн өмнө
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 4 цагийн өмнө
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид “Зүрх судасны Үндэсний төв” төслийн явцтай танилцлаа 5 цагийн өмнө
Г.Занданшатар: Ухрах, тохирох ямар ч бодол алга 6 цагийн өмнө
Хилчингийн долоодугаар байрны халуун усны шугамыг засварлаж байна 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-2025” ёслол болно 6 цагийн өмнө
ЭНЭ ЖИЛ 94.1 КМ ЯВГАН БОЛОН ДУГУЙН ЗАМ ТАВИХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА 18 цагийн өмнө
ЦХИХХН-яам “Цахимаар нэн тэргүүнд” хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймагт цахим шилжилтийг эрчимжүүлэх уулзалт зохион байгууллаа 22 цагийн өмнө
А.БАЯР: НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО 22 цагийн өмнө
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ 23 цагийн өмнө
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
“Монголын Геологи, Хайгуул-2026”: Салбарын ирээдүйг тодорхойлох 17 дахь удаагийн чуулга уулзалт Өчигдөр
УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй Өчигдөр
Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам Өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ Өчигдөр
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа Өчигдөр