БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд (2026.03.24) тус улсад суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Улс орныхоо хөгжлийн ирээдүйг түүчээлэх оюутан залуустаа цаг гарган, төрийн бодлого, шийдвэрийн талаар танилцуулж, санал бодлыг нь сонсохоор уулзаж буйд Бээжин дэх Монголын оюутны холбооны дарга О.Хүсэлбаатар уулзалтад оролцож буй оюутнуудаа төлөөлөн Улсын Их Хурлын дарга Н.Учралд талархал илэрхийлсэн.


Уулзалтын үеэр БНХАУ-д суралцаж буй оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа Улсын Их Хурлын дарга танилцууллаа.

Тэрбээр одоогоос 20-иод жилийн өмнөх интернэт хэрэглээний талаар дурсамжаа залуустай хуваалцаад “Өнөөдөр гар утаснаасаа интернэт орж, олон улсын мэдээ, мэдээллийг хүссэн үедээ чөлөөтэй авдаг болсон. Өөрчлөлт, шинэчлэлт өдөр тутамдаа нүдэн дээр өрнөж байгаа ч бид тэр бүр анзаардаггүй. Монгол Улс 10 жилийн өмнө ямар байсныг, өнгөрсөн жилээс өнөөдрийн хооронд хэрхэн өөрчлөгдөж, хөгжсөнийг ярьдаггүй. Тиймээс оюутнууд Та бүхэн Монгол Улсын хөгжил дэвшлийг хөндлөнгөөс үнэлэн харж, өдөр тутмын хөгжил, өөрчлөлтийг анхаарч, ирээдүйд хэрхэн хувь нэмрээ оруулах талаар бодож, хичээж суралцаарай” хэмээн захив.




Хувь хүний болон улс орны хөгжил нь тасралтгүй хөдөлгөөн гэдгийг онцлоод "10 жилийн өмнө Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 29 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 89.9 их наяд төгрөгт хүрсэн. Бүх аймаг, сум авто замаар холбогдож, аль ч суманд гар утас, интернэт хэрэглэж байна" гэв.

Мөн тэрбээр оюутан залуусын оюун санаа, мэдлэг боловсрол, эзэмшиж буй чадвар дээр Монголын ирээдүй оршин тогтнож байгаа хэмээгээд "Эцэг, эх, гэр бүл, улс орон чинь та бүгдийг ирээдүйгээ хэмээн харж, бүх боломжоороо дэмжиж  байгаа. Техник, технологийн дэвшилд суурилсан мэдээ мэдээллийн дунд бид амьдарч байгаа учраас шүүмжлэлт сэтгэлгээ, эргэцүүлэх, дүн шинжилгээ хийх чадвараа хөгжүүлж ирээдүйгээ, нийгмээ жолоодох болно. Мэдлэг, ур чадвараас илүүтэй хандлагыг чухалчилдаг цаг үе Та бүхнийг угтаж байна. Монголчууд оюун, сэтгэлгээний чадвар өндөр ч сахилга бат, тууштай байдлын үр дүнд хүрдэг мэдлэгээ хэрэглээ болгох чадвараа хөгжүүлэх шаардлагатай" гэдгийг уулзалтад оролцсон оюутнуудад Улсын Их Хурлын дарга захиж байв. 




Улсын Их Хурлын дарга Н.Учрал төрийн үйлчилгээний цахимжилтын талаар, И-Монголиа-д оюутнуудын хэрэгцээт төрийн үйлчилгээг нэгтгэсэн “Оюутан” цэсний талаар мэдээлэл өгөв. Улмаар уг цэсэд гадаадад суралцаж буй оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрийн үйлчилгээг хялбарчлах, боловсрол, карьер, дадлага, төрийн дэмжлэгийн талаарх мэдээллийг нэгтгэсэн “E-Student 2.0” хөгжүүлэлт хийж байгааг танилцууллаа.

Түүнчлэн Улсын Их Хурлаас захиалан гүйцэтгүүлсэн бүх судалгааг parliament.mn сайтад нээлттэй байршуулсан, мөн sudalgaa.gov.mn цахим санд давхар байршуулсан болохыг дурдаад энэ нь гадаад улс орнуудад суралцаж буй оюутнууд мэдээллийн чухал эх сурвалж болно хэмээн найдаж байна гэв. 





Мөн уулзалтын үеэр оюутан залуус Улсын Их Хурлын дарга Н.Учралаас асуулт асууж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэв. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаарх асуултад товч мэдээлэл өгч хариулаад "Эх орныхоо экспортолж буй бүтээгдэхүүн бүрд нэмүү өртөг шингээх, инновацлаг, үйлдвэрлэгч орон болох бодлыг тээж, суралцаж буй онолын мэдлэгээ ашиглан, эх орныхоо нөхцөлд дүн шинжилгээ хийж, шийдлийг гаргах чадвараа хөгжүүлээрэй” гэдгийг онцлон захиж байв. Оюутнууд “E-Student 2.0” хөгжүүлэлтийг хийж байгаад талархалтай хандаж буйгаа илэрхийлж, үүнтэй холбогдуулан тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар саналаа хэлсэн. Мөн дотоодын олон төрлийн судалгааг нээлттэй болгосон нь чухал ач холбогдолтой хэмээгээд тогтмол баяжуулж байхыг хүссэн юм. 




Уулзалтад оролцсон оюутнууд хэрэгцээ шаардлагад нь нийцсэн төрийн үйлчилгээний шийдлийг санаачлан, хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын дарга Н.Учралд талархал илэрхийлэв.

БНХАУ-д өдгөө 6300 монгол оюутан байгаагийн 40 хувь нь бакалавр, 20 хувь нь магистрийн түвшинд суралцаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ 0 минутын өмнө
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа 1 цагийн өмнө
Э.Батшугар: 2028 он гэхэд бүх багийг 4G сүлжээнд бүрэн хамруулна 1 цагийн өмнө
Нийт 1077 угсармал орон сууцыг дулаалснаар ДЦС-2-ын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэх дулааны эрчим хүчийг хэмнэнэ 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Улс орон даяар дуут дохио дуугарна 2 цагийн өмнө
ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУДАД ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 16 цагийн өмнө
Төрийн байгууллагын коридорт орогнож, залилах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдийг олж тогтоожээ 18 цагийн өмнө
“AI & CODING” ХАКАТОН ЭХЭЛЛЭЭ 19 цагийн өмнө
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна 20 цагийн өмнө
Төрийн байгууллагын коридорт орогнож бусдыг залилжээ 20 цагийн өмнө
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ 21 цагийн өмнө
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна Өчигдөр
Засгийн газар шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна Өчигдөр
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газар хуралдана Өчигдөр
Ухаалаг хогийн савыг олон нийтийн газруудад байршуулж эхэллээ Өчигдөр
Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Өчигдөр
ОБЕГ: Сэлэнгэ, Ховд, Сүхбаатар аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ИЙН БЭЛГЭДЛИЙН ЗАГВАРЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА Өчигдөр
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Өчигдөр