Боловсролын зээлийн санг цөлмөсөн улстөрчдийн тэргүүн эгнээнд УИХ-ын гишүүн Д.Бум-Очир явдаг. Цөлмөсөн хэмээн цоллохын учир нь, тэрээр 2001-2004 оны хооронд Боловсролын зээлийн сангийн 172 сая төгрөгийн зээлээр суралцаж төгссөн боловч санд нэг ч төгрөгийг эргүүлж төлөөгүй. Түүгээр ч зогсохгүй 2013 онд Боловсролын сайд Л.Гантөмөр байх үедээ Д.Бум-Очирыг зээлээс чөлөөлж, төлбөрийг нь тэглэсэн. Тэрбээр татвар төлөгчдийн мөнгийг 25 жилийн турш хүүгүй ашиглаж байна гэсэн үг. Цаашид ч мөн ашиглана. 2000-аад оны 48 мянган доллар гэдэг бага тоо биш. Түүнд Монголын татвар төлөгчид ямар өртэй вэ?