БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХГҮЙ БОЛ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-Д УС АШИГЛУУЛАХГҮЙ БАЙХ АСУУДЛЫГ ХӨНДӨНӨ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт “Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авах үүрэг даалгавар өгснөөс хойш зургаан хоногийн хугацаа өнгөрч байна.

Өгсөн үүрэг даалгаврын явцын талаар Усны газрын дарга З.Батбаяр /2026.03.26/ Ерөнхий сайдад мэдээлэл өглөө. “Оюу толгой” ХХК-ийн зүгээс хаягдал усны дүгнэлт гаргуулах болон усны аудит хийлгэх тухай албан бичгийг Усны газарт ирүүлсэн талаар мэдээлэв.

Энэ дагуу усны аудитын ажлын даалгаварт Усны газар саналаа тусгуулахаар ажиллаж байгаа юм байна. Харин ус бохирдуулсны төлбөр авах тухайд тус компани хаягдал усны дүгнэлт гаргуулахаа илэрхийлсэн нь тодорхой хэмжээний ахиц мөн гэж Усны газрын дарга З.Батбаяр хэллээ.

Гэхдээ тус компаниас ус бохирдуулсны төлбөрийг энэ жилээс тооцож авах биш 2020 оноос хойш бохирдуулсан усны хэмжээг тооцож, төлбөрийг нөхөн авна гэсэн Ерөнхий сайдын байр суурийг хатуу хамгаална гэж илэрхийллээ.

 “Оюу толгой” ХХК ус бохирдуулсны төлбөр төлөхгүй, нийгмийн хариуцлагаа ухамсарлахгүй байгаа тохиолдолд тус компанид ус ашиглуулахгүй байх асуудлыг судалж танилцуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Усны газарт даалгав.

Ус бохирдуулагч нь төлөгч гэсэн олон улсын нийтлэг зарчмыг хангуулахад ус хамгийн их ашиглаж, бохирдуулдаг аж ахуйн нэгжүүдийн манлайлал нэн чухал. Бохирдуулагч бүр төлөгч болсноор усаа хэмнэх, байгальд ээлтэй технологид хөрөнгө оруулалт хийх зэрэг олон талын ач холбогдолтойг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов.

Үндсэн хуулийн 6.2-д зааснаар ус бол төрийн нийтийн өмч учраас усны асуудал хариуцсан төрийн байгууллага ус ашиглуулах эсэхийг шийдэх бүрэн эрхтэй гэж Усны газрын дарга З.Батбаяр хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 52 минутын өмнө
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 1 цагийн өмнө
УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХГҮЙ БОЛ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-Д УС АШИГЛУУЛАХГҮЙ БАЙХ АСУУДЛЫГ ХӨНДӨНӨ 1 цагийн өмнө
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 2 цагийн өмнө
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид “Зүрх судасны Үндэсний төв” төслийн явцтай танилцлаа 2 цагийн өмнө
Г.Занданшатар: Ухрах, тохирох ямар ч бодол алга 3 цагийн өмнө
Хилчингийн долоодугаар байрны халуун усны шугамыг засварлаж байна 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-2025” ёслол болно 3 цагийн өмнө
ЭНЭ ЖИЛ 94.1 КМ ЯВГАН БОЛОН ДУГУЙН ЗАМ ТАВИХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА 16 цагийн өмнө
ЦХИХХН-яам “Цахимаар нэн тэргүүнд” хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймагт цахим шилжилтийг эрчимжүүлэх уулзалт зохион байгууллаа 19 цагийн өмнө
А.БАЯР: НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО 19 цагийн өмнө
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ 20 цагийн өмнө
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ 21 цагийн өмнө
“Монголын Геологи, Хайгуул-2026”: Салбарын ирээдүйг тодорхойлох 17 дахь удаагийн чуулга уулзалт 22 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй 22 цагийн өмнө
Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам 22 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ Өчигдөр
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа Өчигдөр
Э.Батшугар: 2028 он гэхэд бүх багийг 4G сүлжээнд бүрэн хамруулна Өчигдөр
Нийт 1077 угсармал орон сууцыг дулаалснаар ДЦС-2-ын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэх дулааны эрчим хүчийг хэмнэнэ Өчигдөр