БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

А.БАЯР: НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО

Г.Оюунтуяа
2026/03/26

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.

НИТХ-ын дарга А.Баяр насанд хүрээгүй иргэн суррон унаж авто замын хөдөлгөөнд оролцохыг бүрэн таслан зогсоох, хориглох, мөн уг тээврийн хэрэгслийг мотоциклийн ангилалд хамруулж, стандарт, шаардлагыг мөрдүүлэхийг үүрэг болголоо.

Тэрбээр “Хүүхдүүд бие хүн болж төлөвшөөгүй, замын хөдөлгөөний эрсдэлийг бүрэн ойлгох чадвар сул. Гэтэл эцэг эхчүүд хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах "зэвсэг" авч өгч буйгаа ухамсарлахгүй байна” гэлээ.

Албаныхны мэдээлснээр сүүлийн 2-3 жилд цахилгаан дугуй, скүүтэр, сурроны хэрэглээ огцом нэмэгдсэнтэй холбоотой зам тээврийн осол, гэмтлийн тоо өссөн. Тухайлбал, 2024 онд энэ төрлийн тээврийн хэрэгсэлд хамаарах ослын 300 гаруй тохиолдол бүртгэгджээ. Үүний 40 гаруй хувь нь хамгаалалтын хэрэгсэлгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй өсвөр насныхан байжээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээллээр дулааны улиралд, ялангуяа 5-9 дүгээр сард цахилгаан тээврийн хэрэгсэлтэй холбоотой осол, бэртлийн дуудлага эрс нэмэгддэг бөгөөд толгой, гар, хөлний хүнд гэмтэл зонхилдог байна. Тиймээс НИТХ-ын дарга А.Баяр дараах шаардлагыг мөрдүүлэхийг үүрэг болголоо. Үүнд,

● 18 нас хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно.

● 18 нас хүрсэн иргэн суррон унах бол А ангиллын жолооны үнэмлэхтэй байна.

● Тээврийн хэрэгсэл нь улсын бүртгэл, дугаар, тэмдэглэгээтэй байна.

● Хамгаалалтын каск, бээлий заавал хэрэглэнэ.

● Баруун, зүүн гарын дохио, хоёр талын тольтой байх.

Энэхүү зохицуулалт хэрэгжсэнээр хүүхэд, өсвөр үеийнхнийг зам тээврийн ослоос сэргийлэх ач холбогдолтойг А.Баяр онцоллоо.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 1 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: Манай Засгийн газар эдийн засгаа хямралаас сэргэлт рүү шилжүүлж, бодит өөрчлөлтийг авчирч чадлаа. 18 цагийн өмнө
О.СЭЛЭНГЭ: “ШУДАРГА ЁСНЫ АНДГАЙ”-Г ӨГЛӨӨ БҮР УНШСАН СУРАГЧ БУСДЫГ ДЭЭРЭЛХЭХГҮЙ, ЭНЭРЧ ХАЙРЛАНА Өчигдөр
Ирэх сард олон жилийн дунджаас хүйтэн, говь талын нутгаар салхи шуургатай байна Өчигдөр
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ Өчигдөр
УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог больё Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХГҮЙ БОЛ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-Д УС АШИГЛУУЛАХГҮЙ БАЙХ АСУУДЛЫГ ХӨНДӨНӨ Өчигдөр
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид “Зүрх судасны Үндэсний төв” төслийн явцтай танилцлаа Өчигдөр
Г.Занданшатар: Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Хилчингийн долоодугаар байрны халуун усны шугамыг засварлаж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-2025” ёслол болно Өчигдөр
ЭНЭ ЖИЛ 94.1 КМ ЯВГАН БОЛОН ДУГУЙН ЗАМ ТАВИХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА Өчигдөр
ЦХИХХН-яам “Цахимаар нэн тэргүүнд” хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймагт цахим шилжилтийг эрчимжүүлэх уулзалт зохион байгууллаа Өчигдөр
А.БАЯР: НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО 2026/03/26
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ 2026/03/26
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ 2026/03/26
“Монголын Геологи, Хайгуул-2026”: Салбарын ирээдүйг тодорхойлох 17 дахь удаагийн чуулга уулзалт 2026/03/26