БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдын хурлын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баярын санаачилан хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй Төрийн далбаа мандуулах хөтөлбөрийн нээлт өнөөдөр 2026.03.27-нд СТӨ-нд боллоо.

Хөтөлбөрийг 2026 онд төрийн болон өмчийн ерөнхий боловсролын 147 сургуульд хэрэгжүүлнэ. Ингэснээр сурагчдын эх оронч үзлийг сэрээх, хүн хүнээ хайрлан хүндэтгэх, байгаль дэлхий, амьдрах орчин, аав ээжээ дээдлэн хамгаалдаг хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой юм.

Хөтөлбөрийг НИТХ-ын дарга А.Баяр нээлээ. Тэрбээр "Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөрийг өнгөрсөн жил ерөнхий боловсролын 12 сургуульд амжилттай хэрэгжүүлсэн. Олон эерэг өөрчлөлт, үр дүн гарсан. Энэ жил Нийслэлийн бүх сургуульд хэрэгжүүлэх гэж байгаадаа баяртай байна. Төрийнхөө далбаагаа мандуулдаг сургуулийн хүүхдүүд хичээл сурлага, спорт урлаг, харилцаа хандлагаар нэгэндээ эерэг нөлөө үзүүлдэг болсныг багш нар нь хэлж байна. Хоорондоо англи хэлээр ярихаасаа илүү эх хэлээрээ ярихыг эрхэмлэдэг болжээ. Хөтөлбөрийг бүх талаар дэмжиж сургуульдаа хэрэгжүүлэх боломжоор хангасан удирдлага, нийгмийн ажилтан, багш нар, эцэг эхчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэв.

Төрийн далбаа мандуулах хөтөлбөрт НИТХ-ын Төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа, НИТХ-ын Төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа, НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, НИТХ-ын Төлөөлөгч, Улаанбаатар спорт менежмент ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Хулан, НИТХ-ын Төлөөлөгч, Тархмал эрчим хүчний дэд бүтэц ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Батзориг, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбаатар болон эцэг эх, сурагчдын төлөөлөл оролцлоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ирэх сард олон жилийн дунджаас хүйтэн, говь талын нутгаар салхи шуургатай байна 10 минутын өмнө
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ 1 цагийн өмнө
УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог больё 2 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 4 цагийн өмнө
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 4 цагийн өмнө
УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХГҮЙ БОЛ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-Д УС АШИГЛУУЛАХГҮЙ БАЙХ АСУУДЛЫГ ХӨНДӨНӨ 4 цагийн өмнө
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 5 цагийн өмнө
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид “Зүрх судасны Үндэсний төв” төслийн явцтай танилцлаа 6 цагийн өмнө
Г.Занданшатар: Ухрах, тохирох ямар ч бодол алга 6 цагийн өмнө
Хилчингийн долоодугаар байрны халуун усны шугамыг засварлаж байна 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-2025” ёслол болно 7 цагийн өмнө
ЭНЭ ЖИЛ 94.1 КМ ЯВГАН БОЛОН ДУГУЙН ЗАМ ТАВИХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА 19 цагийн өмнө
ЦХИХХН-яам “Цахимаар нэн тэргүүнд” хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймагт цахим шилжилтийг эрчимжүүлэх уулзалт зохион байгууллаа 22 цагийн өмнө
А.БАЯР: НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО 23 цагийн өмнө
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ Өчигдөр
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
“Монголын Геологи, Хайгуул-2026”: Салбарын ирээдүйг тодорхойлох 17 дахь удаагийн чуулга уулзалт Өчигдөр
УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй Өчигдөр
Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам Өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ Өчигдөр