БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Монголын Геологи, Хайгуул-2026”: Салбарын ирээдүйг тодорхойлох 17 дахь удаагийн чуулга уулзалт

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Жил бүрийн хавар геологийн салбарын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид нэгэн дор цуглаж, салбарынхаа ололт амжилт, тулгарч буй сорилтуудыг хэлэлцдэг уламжлалт "Монголын Геологи, Хайгуул-2026" 17 дахь удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэн 2026 оны 3 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо "Корпорейт Конвеншн Төв"-д зохион байгуулагдах гэж байна.

"Хариуцлагатай хайгуул"

Энэ удаагийн чуулга уулзалт нь “Хариуцлагатай хайгуул” сэдвийн дор өрнөж байгаа бөгөөд салбарын ил тод байдлыг хангах, бүх оролцогч талуудын нийгмийн хариуцлага, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, технологийн хөгжил дэвшлийг нэвтрүүлэх зорилготой юм. 

Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбооны (МҮГХ) санаачилгаар 2009 оноос хойш зохион байгуулагдаж буй тус арга хэмжээ нь салбарын хөгжлийг дэмжих хамгийн том индэр болсоор ирсэн билээ. Энэ жил МҮГХ-ны үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа билээ. МҮГХ-ны Ерөнхийлөгч Г.Цолмон хурлыг нээж холбооны зорилт, ололт амжилт, түүхийг хуваалцана. Энэхүү арга хэмжээний эхэнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г. Дамдинням “Эрдэс баялгийн салбарын бодлого, эрх зүйн орчин” сэдвээр илтгэл тавих юм.

 

Чуулга уулзалтын онцлох үйл явдлууд:

  • Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг 
  • “Мэргэжил сурталчлах үзэсгэлэн” – Олон нийтэд нээлттэй, тэнцвэртэй мэдээлэл
  • Байгууллагуудын үзэсгэлэн, танилцуулга
  • “Хайгуулчдын Майхан” – Хайгуулын шатны төслүүдийн танилцуулга
  • Шилдэг бүтээл шалгаруулах шагналууд:
    • “Зураглалын шилдэг баг” шалгаруулалт
    • “Сэдэвчилсэн судалгааны шилдэг баг” шалгаруулалт
    • “Хайгуулын шилдэг баг” шалгаруулалт
    • “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн
    • “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн
    • Алдарт геологич
    • Шилдэг илтгэл
    • Ханан илтгэл
  • Оюутны эрдэм шинжилгээний бага хурал – энэ жилээс МУ-ын Зөвлөх геологич, Доктор (PhD) М.Очирбатын нэрэмжит болгон зохион байгуулсан.
  • Спорт явган аялал, алхалт - энэ жилээс эхлэн Монгол Улсын Гавьяат багш, Доктор (PhD), Профессор Д.Чулууны нэрэмжит болгон зохион байгуулсан.
  • Гэрэл зургийн үзэсгэлэн: "Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд"
  • Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис үзэсгэлэн
  • Мэргэжлийн номын худалдаа
  • Мэргэшүүлэх сургалтууд
  • Уурхайтай танилцах аялал
    • Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай танилцах гео аялал
    • Бадрах Энержи үйлдвэртэй танилцах гео аялал

Олон улсын нэр хүндтэй зочин илтгэгчид

Чуулганы нэгэн онцлох чухал хэсэг бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдийг урьж авчран тэдний мэдлэг туршлага, технологийн шийдлүүдээс суралцаж, харилцан туршлага солилцох байдаг. Энэ жилийн зарим онцлох зочин илтгэгчдийн илтгэлийн хуваарийг хүргэж байна.

2026 оны 3 дугаар сарын 26 (Пүрэв гараг):

 

  • Линн Олссен (Lynn Olssen): CRIRSCO Удирдах зөвлөлийн дэд дарга бөгөөд Рио Тинто компанийн Ерөнхий зөвлөх. Тэрээр 10:00 цагт “CRIRSCO ба түүний Монгол улсад үзүүлэх ач холбогдол” сэдвээр илтгэл тавина.

 

  • Ламберт Леонг (Lambert Leong): IMDEX Limited компанийн Бизнес хөгжүүлэлтийн менежер. Тэрээр 14:00 цагт “Бодит цагийн горимд дөхөхүйц ухаалаг шийдвэр, асуултад тулгуурласан хариуцлагатай хайгуулын тухай” сэдвээр илтгэл тавина.

 

  • Андрей Фирсов (Andrey Firsov): SCAN AERO компанийн Ерөнхий захирал. Тэрээр 14:30 цагт “Соронзон хайгуулын шинэ стандарт аргачлал болох агаарын соронзон томографын талаар” мэдээлэл өгнө. 
  • Билл Базенер (Bill Basener): Geospatial Technology Associates компанийн Ерөнхийлөгч. Тэрээр 14:45 цагт “Хайгуулын геологид хайперспектрын зургийн спектроскопи болон OreVision спектрын зураглал” сэдвийг хөндөнө.

2026 оны 3 дугаар сарын 27 (Баасан гараг):

 

  • Армель Клоппенбург (Armelle Kloppenburg): Олон улсын зөвлөх геологич (4DGeo Structural Geology). Тэрээр 09:00 цагт “Эрдэнэтийн хүдрийн дүүргийн шилжилтийн бүс болон Оюутын зэс-порфирийн ордын структурын системчилсэн судалгаа” сэдвээр түлхүүр илтгэгчээр оролцоно.

 

  • Уильям Чианг (William Cheang): Seequent компанийн Ази Номхон Далайн бүсийн захирал. Тэрээр 13:00 цагт “Геологийн 3 хэмжээст загвараас Геотехникийн шийдэлд” сэдвээр илтгэл тавина.

Мөн 2026 оны 3-р сарын 29-ний өдөр Доктор Армель Клоппенбург (PhD) "Структур геологийн онол практик хосолсон экскурс: Эрдэнэтийн хүдрийн дүүрэг, Оюутын орд" сэдвээр тусгай сургалтыг Эрдэнэт хотод зохионо.

Структур геологийн үндсэн ойлголт, онолын суурь мэдлэгийг бодит ордын жишээн дээр тайлбарлан, талбайн хэмжилт практик дасгалуудыг хослуулсан цогц сургалт юм. 

Чуулганд хэрхэн бүртгүүлж, тасалбар авах вэ?

Сонирхсон хүмүүс “Мэргэжил сурталчлах үзэсгэлэн”-д хүрэлцэн ирж үнэ төлбөргүй, чөлөөтэй үзэж сонирхох боломжтой.

Хурлын үндсэн хуралдаан, байгууллагуудын үзэсгэлэн, танилцуулгад оюутан, салбарын мэргэжилтнүүд болон байгууллагууд цахимаар урьдчилан бүртгүүлж, тасалбараа авч оролцоно.

Цахим бүртгэл: Чуулга уулзалтын албан ёсны вэбсайт болох www.mmer.mn хаягаар орж бүртгүүлэн, тасалбараа худалдан авах боломжтой.

Холбоо барих утас: 881229599905128199030960 

И-мэйл хаяг: hello@monseg.mn 

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГЕОЛОГИЧДЫН ХОЛБОО ГҮТББ
ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨЛ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ 25 минутын өмнө
“Монголын Геологи, Хайгуул-2026”: Салбарын ирээдүйг тодорхойлох 17 дахь удаагийн чуулга уулзалт 1 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй 1 цагийн өмнө
Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам 1 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ 4 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа 5 цагийн өмнө
Э.Батшугар: 2028 он гэхэд бүх багийг 4G сүлжээнд бүрэн хамруулна 5 цагийн өмнө
Нийт 1077 угсармал орон сууцыг дулаалснаар ДЦС-2-ын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэх дулааны эрчим хүчийг хэмнэнэ 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Улс орон даяар дуут дохио дуугарна 7 цагийн өмнө
ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУДАД ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 20 цагийн өмнө
Төрийн байгууллагын коридорт орогнож, залилах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдийг олж тогтоожээ 22 цагийн өмнө
“AI & CODING” ХАКАТОН ЭХЭЛЛЭЭ 23 цагийн өмнө
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Өчигдөр
Төрийн байгууллагын коридорт орогнож бусдыг залилжээ Өчигдөр
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ Өчигдөр
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна Өчигдөр
Засгийн газар шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна Өчигдөр
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газар хуралдана Өчигдөр
Ухаалаг хогийн савыг олон нийтийн газруудад байршуулж эхэллээ Өчигдөр