БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд эхэлж буйтай холбогдуулан иргэдийн эрүүл, аюулгүй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр нийслэлийн Хяналт шалгалтын газраас Улаанбаатар хотод баригдаж буй барилга, байгууламжуудын зөвшөөрөл, стандарт, норм, аюулгүй ажиллагааны зөрчлийг арилгах хяналт шалгалтыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд “Цагаан хуаран Консалтинг” ХХК-ийн хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн байршилд ажиллалаа.

Тодруулбал, “Цагаан хуаран Консалтинг” ХХК нь Өгөөмөр захын хойно нийт 5.5 га талбайд 2448 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж буй. Уг төслийн сүүлийн ээлж болох V ээлжийн орон сууцны барилга угсралтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор тухайн орчимд байрлах 91А орон сууцны иргэдээс орон сууцад нь доргилт өгсөн, улмаар ан цав үүсэж иргэдийн тав тух, аюулгүй байдал алдагдсан. Мөн 22:00 цагаас хойш үйл ажиллагаа явуулж буй зэрэг гомдлыг ирүүлсэн аж. Гомдол, мэдээллийг шийдвэрлэх хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газраас хяналт шалгалт хийхэд тус байгууллага нь барилгын ажилтай холбоотой бусад зөвшөөрлөө авсан хэдий ч барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон юм. 

Ийнхүү өнөөдөр “Цагаан хуаран Консалтинг” ХХК-ийн барилга угсралтын ажлыг түр зогсоож, хууль, дүрэм журмын дагуу холбогдох зөвшөөрлийг авч барилга угсралтын ажлаа эхлүүлэх, орчны аюулгүй байдлыг хангах зэрэг үүрэг даалгаврыг өгөв. 

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 616 бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга угсралтын ажлууд явагдаж байна. Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхнийг холбогдох зөвшөөрлийг авч бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх, стандарт, норм, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлахыг зөвлөж байна” гэлээ. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦХИХХН-яам “Цахимаар нэн тэргүүнд” хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймагт цахим шилжилтийг эрчимжүүлэх уулзалт зохион байгууллаа 21 минутын өмнө
А.БАЯР: НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО 26 минутын өмнө
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ 1 цагийн өмнө
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ 2 цагийн өмнө
“Монголын Геологи, Хайгуул-2026”: Салбарын ирээдүйг тодорхойлох 17 дахь удаагийн чуулга уулзалт 3 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй 3 цагийн өмнө
Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам 3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ 6 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа 7 цагийн өмнө
Э.Батшугар: 2028 он гэхэд бүх багийг 4G сүлжээнд бүрэн хамруулна 7 цагийн өмнө
Нийт 1077 угсармал орон сууцыг дулаалснаар ДЦС-2-ын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэх дулааны эрчим хүчийг хэмнэнэ 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Улс орон даяар дуут дохио дуугарна 8 цагийн өмнө
ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУДАД ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 22 цагийн өмнө
Төрийн байгууллагын коридорт орогнож, залилах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдийг олж тогтоожээ Өчигдөр
“AI & CODING” ХАКАТОН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Өчигдөр
Төрийн байгууллагын коридорт орогнож бусдыг залилжээ Өчигдөр
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ Өчигдөр
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна Өчигдөр
Засгийн газар шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна Өчигдөр