БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хурдан, хялбар, хүртээмжтэй хүргэх зорилготой “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллээ. Үндэсний хөдөлгөөнийг Дорноговь аймгаас эхлүүлж Сайншанд хотод “Цахим Дорноговь” өдөрлөг нээлтээ хийлээ.

Иргэн бүрд тэгш хүртээмжтэй цахим үйлчилгээг бий болгох Төрийн үйлчилгээг илүү шуурхай, ил тод болгох Цаг хугацаа, зардлыг хэмнэсэн ухаалаг хэрэглээг хэвшүүлэх “Цахим үндэстэн” болох зорилтын хүрээнд зохион байгуулагдаж байгаа дээрх сургалтууд Төрийн албан хаагчдад зориулсан сургалтаар эхэллээ. “Цахим Дорноговь” өдөрлөгийн нээлтийн арга хэмжээг Цахим хөгжил инновац харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү, Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал нар нээж үг хэлээ.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү сургалтын нээлтийн үеэр онцлохдоо: “Орчин цагт төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдэд ээлтэй, шуурхай үйлчилгээг бий болгоход цахим шилжилт, хиймэл оюуны хэрэглээ нэн чухал байр суурийг эзэлж байна. Иймээс төрийн албан хаагч бүр шинэ мэдлэг, ур чадварыг эзэмшиж, технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа зөв, үр дүнтэй ашиглах нь бидний хамтын зорилго юм” хэмээн тэмдэглэлээ.

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал мөн хэлэхдээ: “Бид төрийн үйл ажиллагаагаа хурдан шуурхай явуулахын тулд цахимд шилжих шаардлага гарч байна. Ялангуяа төрийн албан хаагчид ажлын бүтээмжээ дээшлүүлэхийн тулд технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн цахимд шилжих нь зайлшгүй. Хиймэл оюун ухаанд суурилсан үйл ажиллагааг нэвтрүүлснээр төрийн албан хаагчдын ачаалал буурч, ажлын бүтээмж мэдэгдэхүйц сайжирна” гэдгийг тодотгов.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү өдөрлөг нь төр, хувийн хэвшил, технологийн салбар болон иргэдийн хамтын оролцоонд тулгуурласан өргөн хүрээний арга хэмжээ бөгөөд 2025.03.26 -ний өдөр аймгийн төрийн албан хаагчид, Аймгийн ЗДТГ-ын хэлтэс, ИТХ, агентлагийн дарга нарт зориулсан сургалт болон Иргэд, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд түүнчлэн ЕБС-ын сурагчдад зориулсан цахим ур чадварын сургалт, зөвлөгөө, E-Mongolia, E-Business зэрэг төрийн цахим үйлчилгээний танилцуулга, заавар, Мэдээллийн аюулгүй байдал, цахим орчны эрсдэлээс сэргийлэх сургалтууд, хугацаат цэргийн албан хаагчдад зориулсан сургалт, И-сдортын тэмцээн зэрэг сургалт арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.

Мөн өдөрлөгийн хүрээнд төрийн байгууллагуудын зөвлөгөө мэдээлэл, иргэдийн санал хүсэлт авах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, орон нутагт тулгамдаж буй асуудлыг цахим шийдлээр хэрхэн оновчтой шийдвэрлэх талаар санал солилцоно. Үүний зэрэгцээ залуу бизнес эрхлэгчид, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн идэвхжүүлэлт, интерактив хөтөлбөрүүд хэрэгжих нь ээ. “Цахим Дорноговь” өдөрлөг нь төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай болгох, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, цахим хэрэглээг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Төрийн байгууллагын коридорт орогнож бусдыг залилжээ 6 минутын өмнө
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ 1 цагийн өмнө
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна 4 цагийн өмнө
Засгийн газар шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна 5 цагийн өмнө
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газар хуралдана 6 цагийн өмнө
Ухаалаг хогийн савыг олон нийтийн газруудад байршуулж эхэллээ 21 цагийн өмнө
Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна 22 цагийн өмнө
ОБЕГ: Сэлэнгэ, Ховд, Сүхбаатар аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 22 цагийн өмнө
“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ИЙН БЭЛГЭДЛИЙН ЗАГВАРЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА 23 цагийн өмнө
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Өчигдөр
“Хүнсний хувьсгал”-ын дүнд Увс аймгийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ Өчигдөр
Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Өчигдөр
БЗД-ийн Эрүүл мэндийн төв олон улсын хөндлөнгийн үнэлгээнд хамрагдлаа Өчигдөр
Эмэгтэй гэдгийг нь баталсан тул Олимпийн аварга Лин Юү Тин Улаанбаатарт болох тэмцээнд оролцохоор болжээ Өчигдөр
Энэ сарын 25-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ Өчигдөр
“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙГ НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БҮХ СУРГУУЛЬД ХЭРЭГЖҮҮЛНЭ Өчигдөр
П.Сайнзориг: Үүнийг шийдэж, мухарлахгүй бол НЕПАЛДУУЛАХ ойрхон байна шүү Өчигдөр
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АТГ-Т ГАРГАСАН ХҮСЭЛТИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШААРАЙ Өчигдөр
Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ Өчигдөр