Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар багуудыг харилцаа холбооны сүлжээнд бүрэн хамруулах шийдвэрийг гаргалаа.
Өнөөдрийн байдлаар:
• 1650 баг байгаагаас
• 104 баг огт сүлжээгүй
• 147 баг зөвхөн 2G сүлжээтэй байна
Цаашид:
2027–2028 онд эдгээр багуудыг үе шаттайгаар 4G сүлжээнд бүрэн холбож, иргэдийг интернэт, мэдээллийн хүртээмжтэй болгоно.
Ингэснээр:
Цахим үйлчилгээ алслагдсан бүс нутагт хүрнэ
Иргэдийн мэдээлэл авах боломж нэмэгдэнэ
Бүс нутгийн хөгжилд бодит ахиц гарна