БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Төрийн байгууллагын коридорт орогнож, залилах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдийг олж тогтоожээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Төрийн байгууллагын коридорт орогнож, өөрийгөө ажилтан мэтээр итгүүлэн иргэдийг залилж байсан этгээдийг цагдаагийн байгууллагаас баривчилжээ.

Тодруулбал, иргэн С нь хөнгөлөлттэй орон сууцны зээлд хамруулж өгнө хэмээн бусдыг төөрөгдүүлж, 90 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Мөн иргэдээс байрны урьдчилгаа нэрээр нийт 300 сая төгрөг авахаар тохиролцсон нь мөрдөн шалгалтаар тогтоогджээ.

Тухайн этгээд нь өмнө нь ажиллаж байсан байгууллагынхаа коридорт нууцаар орогнож, өөрийгөө тус төрийн байгууллагад аудитороор ажилладаг хэмээн танилцуулж, хуурамч баримт бичиг үйлдэн иргэдийг залилдаг байжээ. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай, тусгай нөхцөл бүхий орон сууцны зээлд хамруулна хэмээн хуурч залилдаг байсан нь тогтоогдсон байна.

Одоогоор уг этгээдтэй холбоотой хэрэгт цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

Сүүлийн үед ийм төрлийн зохиомол нөхцөл байдал бүрдүүлж, иргэдийг төөрөгдүүлэн залилан, мэхлэх гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан анхаарууллаа. Иймд иргэд аливаа ашигтай санал, амлалт хүлээн авахдаа сайтар нягталж шалгахыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Төрийн байгууллагын коридорт орогнож, залилах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдийг олж тогтоожээ 1 цагийн өмнө
“AI & CODING” ХАКАТОН ЭХЭЛЛЭЭ 2 цагийн өмнө
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна 3 цагийн өмнө
Төрийн байгууллагын коридорт орогнож бусдыг залилжээ 3 цагийн өмнө
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ 5 цагийн өмнө
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна 7 цагийн өмнө
Засгийн газар шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна 8 цагийн өмнө
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газар хуралдана 9 цагийн өмнө
Ухаалаг хогийн савыг олон нийтийн газруудад байршуулж эхэллээ Өчигдөр
Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Өчигдөр
ОБЕГ: Сэлэнгэ, Ховд, Сүхбаатар аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ИЙН БЭЛГЭДЛИЙН ЗАГВАРЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА Өчигдөр
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Өчигдөр
“Хүнсний хувьсгал”-ын дүнд Увс аймгийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ Өчигдөр
Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Өчигдөр
БЗД-ийн Эрүүл мэндийн төв олон улсын хөндлөнгийн үнэлгээнд хамрагдлаа 2026/03/23
Эмэгтэй гэдгийг нь баталсан тул Олимпийн аварга Лин Юү Тин Улаанбаатарт болох тэмцээнд оролцохоор болжээ 2026/03/23
Энэ сарын 25-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ 2026/03/23
“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙГ НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БҮХ СУРГУУЛЬД ХЭРЭГЖҮҮЛНЭ 2026/03/23