БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгосонтой холбогдуулан өнөөдөр улс орон даяар энэ өдрийг ес дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагаас иргэд, олон нийтэд зориулсан сургалт, дадлага болоод ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын долоон хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх хүрээнд хамтарсан хичээл, сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 52.6 хувь нь маш өндөр, 24.5 хувь нь өндөр, 22.9 хувь нь дунд зэргийн газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд хамаардаг бол нийслэл хотын 95.3 хувь нь маш өндөр, 4.7 хувь нь өндөр эрсдэлтэй бүсэд багтаж байгаа нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдогийг харуулж байна.

Он гарсаар эхний хоёр сарын байдлаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 5178 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс 3073 нь манай улсын нутаг дэвсгэрт болсон байна. Үүнээс 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 43 хувиар өссөн үзүүлэлт юм.

Тиймээс иргэд та бүхэн газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх мэдлэг, мэдээллээ дээшлүүлж, болзошгүй эрсдэлээс хамгаалах анхан шатны сургалт, дадлагад хамрагдахыг уриалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Засгийн газар шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна 41 минутын өмнө
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газар хуралдана 1 цагийн өмнө
Ухаалаг хогийн савыг олон нийтийн газруудад байршуулж эхэллээ 17 цагийн өмнө
Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна 17 цагийн өмнө
ОБЕГ: Сэлэнгэ, Ховд, Сүхбаатар аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 18 цагийн өмнө
“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ИЙН БЭЛГЭДЛИЙН ЗАГВАРЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА 18 цагийн өмнө
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо 20 цагийн өмнө
“Хүнсний хувьсгал”-ын дүнд Увс аймгийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ 23 цагийн өмнө
Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна 23 цагийн өмнө
БЗД-ийн Эрүүл мэндийн төв олон улсын хөндлөнгийн үнэлгээнд хамрагдлаа Өчигдөр
Эмэгтэй гэдгийг нь баталсан тул Олимпийн аварга Лин Юү Тин Улаанбаатарт болох тэмцээнд оролцохоор болжээ Өчигдөр
Энэ сарын 25-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ Өчигдөр
“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙГ НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БҮХ СУРГУУЛЬД ХЭРЭГЖҮҮЛНЭ Өчигдөр
П.Сайнзориг: Үүнийг шийдэж, мухарлахгүй бол НЕПАЛДУУЛАХ ойрхон байна шүү Өчигдөр
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АТГ-Т ГАРГАСАН ХҮСЭЛТИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШААРАЙ Өчигдөр
Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ Өчигдөр
ЭНЭ САРЫН 25-НД БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДАД ХУР ТУНАДАС ОРНО Өчигдөр
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт үйлдэн залилан хийжээ Өчигдөр
Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ Өчигдөр