БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ИЙН БЭЛГЭДЛИЙН ЗАГВАРЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

Г.Оюунтуяа
2026/03/24

“Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн дөрөвдүгээр хурал боллоо.

Хуралдаанаар “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөр, уриа, бэлгэдлийн загварыг эцэслэн батлах, Морин парад зохион байгуулах маршрут, чиглэл, хөтөлбөр, төсөв, Олон улсын морин уралдаан зохион байгуулах зам, маршрут, Олон улсын морин уралдааны журмын төсөл, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн морьдын асуудал, Адууны вакцинжуулалт, мал эмнэлгийн лабораториудын шинжилгээний зардал болон бусад асуудлын талаар хэлэлцэв.

Энэ үеэр “Дэлхийн адууны өдөр-2026” Олон улсын арга хэмжээний лого бүтээх уралдаанд нийт 30 уран бүтээлчийн 63 лого ирүүлснээс ажлын хэсгийн гишүүдийн дийлэнх олонхын саналаар Уран барималч А.Очирболдын "Тэнгэрийн хүлэг" бүтээл шалгарлаа.

Тус баримал нь Монгол Улсын Төрийн сүлднээс санаа авч, морийг далавчтайгаар дүрсэлж тэнгэр өөд тэмүүлэх хүсэл, хийморийн дээд илэрхийллийг бэлгэджээ.

Хуралдааны төгсгөлд дэд ажлын хэсгүүдэд хариуцсан чиглэлээрээ хөтөлбөр, төлөвлөгөөг эцэслэх “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээний батлагдсан уриа, бэлгэдлийн оюуны өмчийг шилжүүлэн авч, урилга, постер, дуу, дүрс бичлэг, кино, нэвтрүүлэгт ашиглах, Морин заслын эмчилгээний төвийн ажлын даалгаврыг боловсруулж, байршлыг сонгон газрын асуудлыг шийдвэрлэх, тус арга хэмжээнд оролцох гадаадын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэл ажлыг хангаж ажиллах, Олон улсын морин уралдаанд оролцох гадаад, дотоодын морьд, унаачдыг цахим системээр бүртгэх ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг даалгавруудыг өглөө.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 2 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: Манай Засгийн газар эдийн засгаа хямралаас сэргэлт рүү шилжүүлж, бодит өөрчлөлтийг авчирч чадлаа. 19 цагийн өмнө
О.СЭЛЭНГЭ: “ШУДАРГА ЁСНЫ АНДГАЙ”-Г ӨГЛӨӨ БҮР УНШСАН СУРАГЧ БУСДЫГ ДЭЭРЭЛХЭХГҮЙ, ЭНЭРЧ ХАЙРЛАНА Өчигдөр
Ирэх сард олон жилийн дунджаас хүйтэн, говь талын нутгаар салхи шуургатай байна Өчигдөр
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ Өчигдөр
УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог больё Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХГҮЙ БОЛ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-Д УС АШИГЛУУЛАХГҮЙ БАЙХ АСУУДЛЫГ ХӨНДӨНӨ Өчигдөр
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид “Зүрх судасны Үндэсний төв” төслийн явцтай танилцлаа Өчигдөр
Г.Занданшатар: Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Хилчингийн долоодугаар байрны халуун усны шугамыг засварлаж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-2025” ёслол болно Өчигдөр
ЭНЭ ЖИЛ 94.1 КМ ЯВГАН БОЛОН ДУГУЙН ЗАМ ТАВИХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА Өчигдөр
ЦХИХХН-яам “Цахимаар нэн тэргүүнд” хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймагт цахим шилжилтийг эрчимжүүлэх уулзалт зохион байгууллаа 2026/03/26
А.БАЯР: НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО 2026/03/26
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ 2026/03/26
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ 2026/03/26
“Монголын Геологи, Хайгуул-2026”: Салбарын ирээдүйг тодорхойлох 17 дахь удаагийн чуулга уулзалт 2026/03/26