БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ОБЕГ: Сэлэнгэ, Ховд, Сүхбаатар аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Улсын хэмжээнд өнөөдөр 12:00 цагийн байдлаар ой, хээрийн гурван гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай баг "Шоргоолж" гэдэг газар өчигдөр буюу гуравдугаар сарын 23-ны 13:20 цагт бүртгэгдсэн ойн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Түүнчлэн, Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн "Дэнж" гэдэг газар мөн өдрийн 17:30 цагт бүртгэгдсэн хээрийн түймрийг унтраахаар алба хаагчид иргэд гээд нийт 99 хүн, 16 автомашинтайгаар ажиллаж байгаа талаар мэдээллээ.  Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын IV багийн “Шахайн ширээ” гэдэг газар өнөөдөр 11:20 цагт гарсан хээрийн гал түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байгаа аж.

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Хэнтий аймгийн Дадал, Архангай аймгийн Ихтамир, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дорнод аймгийн Баяндун, Хөвсгөл аймгийн Ханх буюу зургаан аймгийн долоон суманд 7 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.

Дээрх гал түймэрт урьдчилсан байдлаар ой, хээрийн нийт 444 га талбай өртсөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ухаалаг хогийн савыг олон нийтийн газруудад байршуулж эхэллээ 23 минутын өмнө
Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна 55 минутын өмнө
ОБЕГ: Сэлэнгэ, Ховд, Сүхбаатар аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 1 цагийн өмнө
“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ИЙН БЭЛГЭДЛИЙН ЗАГВАРЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА 1 цагийн өмнө
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо 3 цагийн өмнө
“Хүнсний хувьсгал”-ын дүнд Увс аймгийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ 6 цагийн өмнө
Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна 6 цагийн өмнө
БЗД-ийн Эрүүл мэндийн төв олон улсын хөндлөнгийн үнэлгээнд хамрагдлаа 23 цагийн өмнө
Эмэгтэй гэдгийг нь баталсан тул Олимпийн аварга Лин Юү Тин Улаанбаатарт болох тэмцээнд оролцохоор болжээ 23 цагийн өмнө
Энэ сарын 25-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ Өчигдөр
“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙГ НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БҮХ СУРГУУЛЬД ХЭРЭГЖҮҮЛНЭ Өчигдөр
П.Сайнзориг: Үүнийг шийдэж, мухарлахгүй бол НЕПАЛДУУЛАХ ойрхон байна шүү Өчигдөр
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АТГ-Т ГАРГАСАН ХҮСЭЛТИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШААРАЙ Өчигдөр
Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ Өчигдөр
ЭНЭ САРЫН 25-НД БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДАД ХУР ТУНАДАС ОРНО Өчигдөр
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт үйлдэн залилан хийжээ Өчигдөр
Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ Өчигдөр
АҮЭБЯ: Шатахууны үнэ нэмэгдэх нь гарцаагүй Өчигдөр
Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна Өчигдөр
ХУРДНЫ ЗАМЫН ХУВЬ ТАВИЛАН ХААШАА ЭРГЭХ ВЭ 2026/03/22