БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Хүнсний хувьсгал”-ын дүнд Увс аймгийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал-ын хүрээнд Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. Тэрбээр ард иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр ханган, олон ажлын байр бий болгож, татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн эхэлж очсон “Мөнхийн чанар” ХХК 2010 оноос гурилан бүтээгдэхүүн, хоол, хүнс, аялал жуулчлал зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Компани 80 гаруй хүнийг ажлын байраар хангасан бөгөөд 90 хувь нь эмэгтэйчүүд юм. Аймагтаа анхны түргэн хоол, бейкери, кофе шоп ажиллуулж эхэлсэн.  

Анх 10 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол өдгөө талх, нарийн боов, бялуу зэрэг 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангаж, зэргэлдээ аймаг, сумдад нийлүүлж байгаа тухай компанийн захирал Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.  

Компани 2023 онд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрийн шинэ байраа барьж, тоног төхөөрөмжөө шинэчилсэн байна.

Ингэснээр хүчин чадал нь 3-5 дахин нэмэгдэн, 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр гаргаж, 15 хүнийг ажлын байраар хангажээ.

Үүний зэрэгцээ “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд аймгийн сургууль, цэцэрлэгүүдэд  бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.

“Мөнхийн чанар” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн төлөө сайн үйлсийн аянд оролцон, сүүлийн гурван жилд 70 гаруй сая төгрөгийн хандив, тусламж үзүүлсэн байна. Мөн өсвөр үеийнхний дунд спортын уралдаан, тэмцээн тогтмол зохиодог уламжлалтай болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дараа нь 84 жилийн түүхтэй “Увс Хүнс” ХК-д очлоо.  

1942 онд БНМАУ-ын Засгийн газар хүн амыг хүнсээр хангах зорилгоор аймгийн төвүүдэд “Идэш тэжээлийн комбинат” байгуулах шийдвэр гаргасан нь өнөөгийн “Увс хүнс” ХК-ийн суурь болсон юм.

80 гаруй хүнтэй тус компани өдгөө чацаргана, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн, шингэн хүнс үйлдвэрлэдэг.   

Тус компани 2023 онд “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлттэй зээл авч тоног төхөөрөмжөө шинэчлэн бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулжээ.

Жил ирэх тусам улсад төлөх татварын хэмжээ нэмэгдэж, өнгөрсөн жил гэхэд л 1,2 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна.

“Увс хүнс” ХК манай улсын нийт зэрлэг чацарганы 70, таримал чацарганы 50 гаруй хувь нь ургадаг Увс аймгийн чацарганыг Европын Холбооны Улсад оюуны өмчөөр бүртгүүлж, улсдаа анх удаа Газар зүйн заалттай бүтээгдэхүүн болгожээ.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн аж ахуйн нэгжүүдэд хүчин чадлаа нэмж, тоног төхөөрөмжөө сайжруулах, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахад маш том дэмжлэг болж байгааг аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд хэллээ.

Энэ хөдөлгөөнийг цаашид дор хаяж 10-15 жил тууштай хэрэгжүүлж,  хөнгөлөлттэй зээл, татварын бодлогоор түлхүү дэмжвэл үндэсний үйлдвэрлэл улам хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлж байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Хүнсний хувьсгал”-ын дүнд Увс аймгийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ 1 цагийн өмнө
Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна 1 цагийн өмнө
БЗД-ийн Эрүүл мэндийн төв олон улсын хөндлөнгийн үнэлгээнд хамрагдлаа 18 цагийн өмнө
Эмэгтэй гэдгийг нь баталсан тул Олимпийн аварга Лин Юү Тин Улаанбаатарт болох тэмцээнд оролцохоор болжээ 18 цагийн өмнө
Энэ сарын 25-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ 19 цагийн өмнө
“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙГ НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БҮХ СУРГУУЛЬД ХЭРЭГЖҮҮЛНЭ 19 цагийн өмнө
П.Сайнзориг: Үүнийг шийдэж, мухарлахгүй бол НЕПАЛДУУЛАХ ойрхон байна шүү 19 цагийн өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АТГ-Т ГАРГАСАН ХҮСЭЛТИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШААРАЙ 20 цагийн өмнө
Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ 21 цагийн өмнө
ЭНЭ САРЫН 25-НД БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДАД ХУР ТУНАДАС ОРНО 21 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт үйлдэн залилан хийжээ 21 цагийн өмнө
Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ 21 цагийн өмнө
АҮЭБЯ: Шатахууны үнэ нэмэгдэх нь гарцаагүй 23 цагийн өмнө
Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна Өчигдөр
ХУРДНЫ ЗАМЫН ХУВЬ ТАВИЛАН ХААШАА ЭРГЭХ ВЭ Өчигдөр
ИРЭХ 7 ХОНОГТ ДҮҮРГҮҮДЭД ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ 2026/03/20
Их, дээд сургуульд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа 2026/03/20
С.Амарсайхан: Казах түмэн минь Наурызын баяраа ураг төрлөөрөө өргөн дэлгэр тэмдэглээрэй 2026/03/20
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2026/03/20
Шадар сайд Х.Ганхуяг Замын-үүдийн чөлөөт бүсэд ажиллалаа 2026/03/20