БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БЗД-ийн Эрүүл мэндийн төв олон улсын хөндлөнгийн үнэлгээнд хамрагдлаа


Монгол Улсын ДОХ болон Сүрьеэгийн үндэсний хөтөлбөрийн олон улсын хөндлөнгийн үнэлгээнд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сүрьеэ, ДОХ, БЗДХӨ-ний кабинетууд хамрагдаж байна.  Энэ нь Монгол Улсад хэрэгжиж буй ДОХ болон Сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүд нь халдварт өвчний тархалтыг бууруулах, нас баралтыг хязгаарлах, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад чиглэсэн үндэсний хэмжээний бодлого, стратегийн баримт бичигт тулгуурласан цогц арга хэмжээ юм.


Хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнг бодитой, хараат бус байдлаар үнэлэх зорилгоор олон улсын хөндлөнгийн үнэлгээг тодорхой давтамжтай зохион байгуулдаг.  ДОХ-ын үндэсний хөтөлбөрт 2016 онд 1 удаа, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрт 2008, 2013, 2022 онуудад нийт 3 удаа ДЭМБ болон олон улсын хамтарсан хөндлөнгийн үнэлгээ хийгдсэн.

2026 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын техникийн дэмжлэг, Глобал сангийн дэмжлэгтэйгээр ДОХ, сүрьеэгийн чиглэлээр мэргэшсэн олон улсын 17 зөвлөх, үндэсний зөвлөх, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын стандартад нийцсэн, цаашдын бодлого, стратегийг тодорхойлох, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд нотолгоонд суурилсан үндэслэл боловсруулахаар хөндлөнгийн хяналт, үнэлгээг хийн ажиллаж байна.



0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИГАВАХАРА МАСАРҮ: НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ 4 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 19 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 19 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй Өчигдөр
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна Өчигдөр
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ Өчигдөр
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23