БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Г.Оюунтуяа
2026/03/19

Нийслэлийн хэмжээнд 700 орчим гадна хаяг, зар сурталчилгааны байгууламж байгаагаас 493 нь зөвшөөрөлтэй байдаг. Гэрээ, төлбөрийн зөрчилтэй, орчны аюулгүй байдал алдагдсан болон зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, зар сурталчилгааны байгууламжийг буулгах, стандартыг хангуулах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Энэ хүрээнд дүүрэг тус бүрд хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно.

Тодруулбал, Баянгол дүүргийн 1, 4, 27 дугаар хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж буюу Улаанбаатар төмөр замын вокзалаас Төмөр замын их сургууль хүртэл үйл ажиллагаа явуулдаг 86 аж ахуйн нэгж байгууллагад хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартын шаардлагыг хүргүүлэн, жишиг гудамж болгохоор зорьж байна. 

Гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид дараах шаардлагыг тавьдаг.

  • Орчин үеийн технологийн шийдлийг ашигласан байх бөгөөд засвар үйлчилгээг тогтмол хийж, бүрэн бүтэн байдлыг хангуулна.
  • Хотын гудамж, барилга байгууламжийн нэгдсэн өнгө төрхтэй уялдуулна.
  • Барилгын аюулгүй, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг алдагдуулахгүй байх.
  • Хаягийг монгол хэлээр бичнэ. Англи хэлээр бичих тохиолдолд монгол бичвэрийн доод талд эсвэл хойно хоёр дахин бага хэмжээгээр бичнэ.
  • Хаягийг байрлуулахдаа нэг орон зайд нэг жигд загвар, хэмжээтэй байх зарчмыг баримтлах.
  • Зохиогчийн эрхээр баталгаажсан бараа бүтээгдэхүүний логог өөрчлөхгүй.
  • Хаягийн нийт хэмжээ фасадын 20 хувиас хэтрэхгүй.
  • Хаяг нь гадна, дотор гэрэлтүүлэгтэй байх ба бүх байгууллагын мэдээллийг агуулсан нэгдсэн мэдээллийн байгууламж байршуулна.

Тус ажлыг УБЗАА, нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, Хяналт шалгалтын газар, дүүргүүдийн Газар зохион байгуулалтын алба болон ЗДТГ нар хамтран хэрэгжүүлж байгаа юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Төрийн байгууллагын коридорт орогнож, залилах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдийг олж тогтоожээ 8 минутын өмнө
“AI & CODING” ХАКАТОН ЭХЭЛЛЭЭ 57 минутын өмнө
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна 2 цагийн өмнө
Төрийн байгууллагын коридорт орогнож бусдыг залилжээ 2 цагийн өмнө
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ 3 цагийн өмнө
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна 6 цагийн өмнө
Засгийн газар шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна 7 цагийн өмнө
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газар хуралдана 8 цагийн өмнө
Ухаалаг хогийн савыг олон нийтийн газруудад байршуулж эхэллээ 23 цагийн өмнө
Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Өчигдөр
ОБЕГ: Сэлэнгэ, Ховд, Сүхбаатар аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ИЙН БЭЛГЭДЛИЙН ЗАГВАРЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА Өчигдөр
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Өчигдөр
“Хүнсний хувьсгал”-ын дүнд Увс аймгийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ Өчигдөр
Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Өчигдөр
БЗД-ийн Эрүүл мэндийн төв олон улсын хөндлөнгийн үнэлгээнд хамрагдлаа Өчигдөр
Эмэгтэй гэдгийг нь баталсан тул Олимпийн аварга Лин Юү Тин Улаанбаатарт болох тэмцээнд оролцохоор болжээ Өчигдөр
Энэ сарын 25-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ Өчигдөр
“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙГ НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БҮХ СУРГУУЛЬД ХЭРЭГЖҮҮЛНЭ 2026/03/23