БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 6377 теле камер ажилладаг. Үүний 4113 камерыг нэгдсэн болон дэд төвд холбож ашиглалтыг сайжруулсан. Нийт камерын 2555 камер буюу 62 хувь нь хэвийн ажиллагаатай байна. Харин эвдрэл, сааталтай 2750 камерыг засварлах ажил үргэлжилж байна. Мөн ААН, байгууллагуудтай хамтран орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд стандартын шаардлага хангасан 52 мянга гаруй камерыг суурилуулж, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох үйл ажиллагаанд ашиглаж байна.

Энэ талаар ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Теле хяналтын ашиглалтын тасгийн дарга Л.Ганзориг “Гэр хороолол, гудамж талбайг камержуулах чиглэлээр 2500 цэгийн судалгаа, тооцоог хийж байна. Өмнө нь гэмт хэрэг, зөрчил илрүүлэхдээ ААН, айл өрхийн хяналтын камерыг нэг бүрчлэн шалгадаг байсан. Ингэхдээ камерын чанар муу, харагдах өнцөг хязгаарлагдмал, бичлэг хадгалах хугацаа богино, шөнийн цагаар улсын дугаар таних боломжгүй зэрэг хүндрэл тулгарч, нотлох баримт устах, мөрдөн шалгах ажиллагаа удаашрах эрсдэл бий болдог байсан. Харин теле камерын нэгдсэн болон дэд төв ашиглалтад орж, стандартын шаардлага хангасан камеруудыг нэмэгдүүлснээр камерын бичлэгийг нэг төвлөрсөн цэгээс шүүн үзэх, тээврийн хэрэгслийн улсын дугаар, маршрут, хөдөлгөөнийг хурдан тогтоох боломж бүрдсэн. Ингэснээр хэрэг илрүүлэх хугацаа 10–20 дахин богиносож, мөрдөн шалгах ажиллагаа илүү шуурхай болж байна. Мөн Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосон. Үүний үр дүнд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөх байдал сайжирч, зөрчил буурч, гэмт хэрэг, осол аваараас урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний эрчмийг хянах боломж бүрдсэн” гэв.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн нэгдсэн хяналтын теле камерын системийг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын бүх авто зам, гол уулзвар, нэгдүгээр эгнээ тасралтгүй камержсан. Өнөөдрийн байдлаар нэг хэрэгт холбогдсон тээврийн хэрэгслийг тогтоож, баримтжуулах хугацаа дунджаар 30 минутаас 2 цаг болж буурсан нь өмнөхтэй харьцуулахад 10–20 дахин хурдан шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Түүнчлэн теле камерын хяналтын нэгдсэн системд холбогдсон 4113 камерын тусламжтайгаар:

  • Зам тээврийн осол – 365
  • Гэмт хэрэг – 261
  • Замын хөдөлгөөнд оролцсон маршрут – 333
  • Хойшлуулшгүй ажиллагаанд дэмжлэг – 76
  • Бусад – 382
  • Нийт 1417 удаагийн камер шүүлгэх хүсэлтийг хүлээн авч, 783 нотлох баримтыг холбогдох байгууллагад хүргүүлэн, гэмт хэрэг илрүүлэхэд хамтран ажилласан байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна 8 минутын өмнө
ЭРДЭНЭСАНТ СУМАНД ОНЦГОЙ БАЙДЛЫН НЭГЖ БАЙГУУЛАХ ЗАРДЛЫГ ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ ТУСГАХААР БОЛОВ 49 минутын өмнө
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: МСБХ-ны U15 насны УАШТ энэ сарын 11-нийг хүртэл Спортын төв ордонд болно 2 цагийн өмнө
Тусгай замын автобус төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил үргэлжилж байна 17 цагийн өмнө
“Сүүн дархлаа” хөтөлбөрт ирэх жилээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулна 18 цагийн өмнө
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзав 20 цагийн өмнө
Төрийн ордонтой танилцсанаар Монгол хүн гэдгээрээ улам их бахархлаа Өчигдөр
Зарим нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр
2030 он хүртэл Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөс ямар нэг зарцуулалт хийхгүй байхаар хуульчилсан Өчигдөр
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРЫН ӨГСӨН ҮҮРГИЙН ДАГУУ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИНЫГ НЭМЭГДҮҮЛЖ 103 ДУГААРТ ИРСЭН ДУУДЛАГАД ОЧИХ ХУГАЦААГ ҮЕ ШАТТАЙ БАГАСГАЖ БАЙНА Өчигдөр
Орбитод усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөлтэй "Business breakfast" уулзалт болно Өчигдөр
“СЭЛБЭ ГОЛЫН ЭХ” БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫН ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХОЙШЛУУЛЛАА Өчигдөр
ГУББГ халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан долоон байршилд арга хэмжээ авч ажиллаж байна Өчигдөр
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов Өчигдөр
НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
“Улаанбаатар кап” тавдугаар сарын 03-ны өдрийг дуустал үргэлжилнэ Өчигдөр
Боловсролын сайд П.Наранбаяр Өвөрхангай аймгийн сургалтын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа Өчигдөр
Нарлаг Монголын айл, өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох боломжтой Өчигдөр