БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

П.Даваасүрэн: Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Улаанбаатар хотын музейн барилга 1919 онд хувийн сууцны зориулалтаар ашиглалтад орж, 1956 оноос музейн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 107 жилийн насжилттай тус барилгын ашиглалтын хугацаа хэтэрч, музейн үзмэрийн хадгалалтын горим алдагдах эрсдэл тулгараад байна. Мөн зай, талбайн хүртээмж хангалтгүйн улмаас хадгалагдаж буй 3500 гаруй үзмэрээс 120 гаруйг нь л олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Үлдсэн үзмэрүүдийг стандартын шаардлага хангасан нөхцөлд хадгалахад хүндрэл үүсээд буй.  Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Улаанбаатар хотын музейд ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Нийслэлийн Засаг даргаас үүрэг болгосны дагуу соёлын бүтээлч өвийг иргэдэд хүргэх, хүүхэд, залуучууд түүхээрээ бахархах, музей үздэг соёлыг түгээн дэлгэрүүлэх, Улаанбаатар хотыг зорин ирж буй гадаадын жуулчдад илүү таатай орчинтой, зай талбай ихтэй, нэг дор олон хүн үзэж сонирхох боломжтой музейг бий болгохыг зорьж байна. Энэ хүрээнд музейг дахин шинэчлэх, шаардлагатай бол шинэ байр барих зэрэг асуудлыг газар дээр нь судалж ажиллаж байна. Бид Улаанбаатар хотод суурьшмал амьдраад 380 гаруй жилийн түүхийг бүтээсэн. Гэвч хотын музейг дэлхийн хотын жишигт нийцүүлэн авч явч байгаа эсэх учир дутагдалтай. Манай музей 70 жилийн түүхэндээ 3500 гаруй үзмэрийг бүрдүүлсэн бөгөөд олон талын үнэ цэнэтэй үзмэр хадгалагдаж байна. Тэр дундаа олон нийтэд өмнө нь дэлгэгдэж байгаагүй цор ганц үзмэр ч бий. Гэвч музей зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж, чийгшил болон хадгалалтын стандарт хангахгүй нөхцөлд үзмэрүүдэд эрсдэл үүсэж байна. Үүнийг шат дараатайгаар засварлаж, шинэчлэн сайжруулна” гэлээ.

Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн “Улаанбаатар хотын музей 1956 онд байгуулагдсан бөгөөд 386 жилийн түүхтэй нийслэл хотын соёлын биет өвийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой ажилладаг. Энэ жил манай музей үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиож буй онцгой жил. Ойгоо угтахтай зэрэгцэн сайхан мэдээ сонслоо. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар их хотын түүх, соёлын өвийг хамгаалах зорилгоор музейг зориулалтын шинэ байртай болгохоор анхаарч буйд чин сэтгэлээсээ талархаж байна. Мөн түүхэн дурсгалт барилгыг нураалгүйгээр сэргээн засварлах шийдвэр гаргасан. Өнгөрсөн хугацаанд үзмэрийн танхим, ариун цэврийн өрөө зэрэг дотоод засваруудыг түүхэнд байгаагүйгээр хийж өгсөн. Цаашид гадна фасад, дээврийг шинэчлэх, орчны тохижилтыг сайжруулах, улмаар Улаанбаатар хотын музейг үндэсний хэмжээний бүрэлдэхүүн музей болгохоор төлөвлөж байна. Ингэснээр их хотдоо хайртай ахмад настан, хүүхэд, багачууд төдийгүй иргэд олон нийт баярлана гэж найдаж байна.

Дэлхийн улс орнуудын нийслэлийн музейнүүдтэй харьцуулахад Улаанбаатар хотын музей онцлог, давтагдашгүй түүхийг өгүүлдэг. Монгол Улс арвин баялаг түүх, өв соёлтой ард түмэн бөгөөд хотын түүх гэдэг утгаараа бүр ч ондоошилтой. Манай музей нь их хотын түүх, соёлын өвийг хадгалж, хамгаалах, жуулчдад сурталчлан таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага юм. Гэвч өнөөдрийн байдлаар ердөө 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
П.Даваасүрэн: Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна 1 цагийн өмнө
Засгийн газар Улсын аварга малчин, улсын аварга тариаланч шалгаруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 2 цагийн өмнө
3 тэрбум 784 сая төгрөгийн үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлжээ 17 цагийн өмнө
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн 17 цагийн өмнө
Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ 19 цагийн өмнө
ДЭЛХИЙН МОРЬТОНГУУД МОНГОЛД ЦУГЛАЖ “10.000 МОРЬТОН” ПАРАДЫГ ХИЙНЭ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: Энэтхэг улсад нипах вирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай шар мэдээлэл байна 20 цагийн өмнө
Волейболын дээд лигийн финалын цуврал тоглолт өнөөдрөөс эхэллээ 20 цагийн өмнө
CHA EUN WOO: Цэргийн алба хааж байгаа минь татвараас зайлсхийсэн зүйл биш 20 цагийн өмнө
Ж.ЧИНБҮРЭН: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЗАРЦУУЛСАН МӨНГӨ БОЛГОН ХҮНИЙ АМЬ АВАРДАГ БАЙХ ЁСТОЙ 22 цагийн өмнө
ӨНГӨРСӨН ОНД 73 УДААГИЙН ЦАГ АГААРЫН ГАРАЛТАЙ АЮУЛТ БОЛОН ГАМШИГТ ҮЗЭГДЭЛ ТОХИОЛДСОН БАЙНА 23 цагийн өмнө
А.БАЯР: ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ ӨВЧТӨН ДЭЭР ТҮРГЭНИЙ ЭМЧ 20 МИНУТЫН ДОТОР ОЧДОГ БОЛОХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЕ Өчигдөр
ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундаа худалдан авч амь нас, эрүүл мэнддээ эрсдэл учруулахаас сэргийлнэ үү Өчигдөр
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын ахмадын холбооноос тэтгэвэрийн нэмэгдэлтэй холбогдуулж мэдээлэл хийнэ Өчигдөр
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Шадар сайд Х.Ганхуяг Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн сайд С.Жумангаринтай уулзжээ Өчигдөр
З.ТӨМӨРТӨМӨӨ: ИРГЭД 103 ДУГААРТ ДУУДЛАГА ӨГӨӨД, ГУРВАН ЦАГ ХҮЛЭЭЖ БАЙНА Өчигдөр
Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр