БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Шадар сайд Х.Ганхуяг Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн сайд С.Жумангаринтай уулзжээ

Admin
1 цагийн өмнө

Шадар сайд Х.Ганхуяг Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн сайдтай уулзжээ. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагааны суурь тулгуур болох худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүсчилсэн хөгжил, чөлөөт бүс, эдийн засгийн тусгай бүсийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин, худалдааг хөнгөвчлөх, тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

 Монгол, Казахстан хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд 121.5 сая ам.доллар (+5.5%) болж, үүнээс экспорт 113 сая ам.доллар, импорт 8.6 сая ам.доллар-т хүрснийг талууд дурдлаа. Казахстан Улсаас Монгол Улсад нийлүүлж буй экспортод тамхины бүтээгдэхүүн, рапсын үр, талх, гурилан болон кондитерийн бүтээгдэхүүн, хүнсний болон тосны ургамал, хөдөлгүүр, машин механизм зонхилж байгаа бол Монгол Улсаас Казахстан Улсад мах, махан бүтээгдэхүүн, ноолуур, гутал, хивс, ноосон эдлэл экспортлогдож байна.

 Мөн Монгол Улс, ОХУ, Бүгд Найрамдах Казахстан Улсын гурван талт хэлэлцээрийн хүрээнд Баян-Өлгий–Казахстан чиглэлд шинээр авто зам нээх асуудлаарх хэлэлцээ амжилттай үргэлжилж, талууд зохих түвшинд харилцан тохиролцоонд хүрснийг онцлон дурдав.   Түүнчлэн энэ жил НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17 дугаар хуралдаан Монгол улсад зохион байгуулах бөгөөд Казахстан Улсыг оролцохыг урьсан юм.

Уулзалтын төгсгөлд Шадар сайд Х.Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийг 2026 оны 7 дугаар сарын 13-нд Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж байгааг онцолж Монголын тал албан ёсоор Казахстаны талыг энэхүү арга хэмжээнд оролцохыг урив.  Үүнд БНКазУ-ын Шадар сайд бөгөөд Үндэсний эдийн засгийн сайд С.Жумангарин уг арга хэмжээний ач холбогдлыг өндрөөр үнэлж, энэхүү санаачилга нь хоёр ард түмний нүүдэлчин соёл, ахуй, түүхэн өвийг илэрхийлэх, олон улсын түвшинд сурталчлах өндөр ач холбогдолтой болохыг онцлов. Тэрбээр Казахстан Улс өнөөдрийн байдлаар ойролцоогоор 4 сая адуутай бөгөөд уг арга хэмжээнд идэвхтэй оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Уулзалтын үр дүнд талууд Монгол, Казахстан хоёр улсын хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой, харилцан ашигтай байдлаар хөгжүүлэх, эдийн засаг, худалдаа, чөлөөт бүс, хөдөө аж ахуй, цахим болон сансрын салбар дахь төсөл, хөтөлбөр, хамтарсан санаачилгаар үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 58 минутын өмнө
Шадар сайд Х.Ганхуяг Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн сайд С.Жумангаринтай уулзжээ 1 цагийн өмнө
З.ТӨМӨРТӨМӨӨ: ИРГЭД 103 ДУГААРТ ДУУДЛАГА ӨГӨӨД, ГУРВАН ЦАГ ХҮЛЭЭЖ БАЙНА 1 цагийн өмнө
Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 3 цагийн өмнө
Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв 3 цагийн өмнө
ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНУУДЫГ СМАРТ ЧИП АШИГЛАЖ ШУУД НЭВТЭРДЭГ БОЛГОХЫГ ҮҮРЭГДЛЭЭ 4 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР 103 ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНУУДЫГ ОРОН СУУЦНЫ ХОТХОН, ХОРООЛЛЫН ХААЛТААР СМАРТ ЧИП АШИГЛАЖ БҮРЭН НЭВТЭРДЭГ БОЛГОХЫГ ҮҮРЭГДЛЭЭ 4 цагийн өмнө
НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВД АЖИЛЛАЖ БАЙНА 5 цагийн өмнө
Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтуудыг тэргүүн эрэмбэнд хэрэгжүүлнэ 5 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмээчдэд ард түмнийхээ өмнөөс баяр хүргэлээ 5 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ 5 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 11 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 37 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 7 цагийн өмнө
“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно 8 цагийн өмнө
Cha Eun-woo их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй 8 цагийн өмнө
Фото сурвалжилга: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна 8 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2026” үйл ажиллагаа болно 9 цагийн өмнө
ЗУДЫН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХЭД 11 АЙМГИЙН 52 СУМ ЦАГААН ЗУДТАЙ БАЙНА 2026/01/23
Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй, оюутанд ээлгүй байна 2026/01/23
НИЙТ НУТГИЙН 87 ХУВЬД ЦАСТАЙ БАЙНА 2026/01/23
ӨНГӨРСӨН ОНД МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭТ НӨЛӨӨТ ЭМ, БОДИСТОЙ ХОЛБООТОЙ 307 ХЭРЭГ ИЛРҮҮЛЖЭЭ 2026/01/23