БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

З.ТӨМӨРТӨМӨӨ: ИРГЭД 103 ДУГААРТ ДУУДЛАГА ӨГӨӨД, ГУРВАН ЦАГ ХҮЛЭЭЖ БАЙНА


НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн З.Төмөртөмөө хэд хэдэн асуудалд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр “103 дугаарт дуудлага өгөхөд үйлдэл ихтэй, 1-3 цаг хүлээлгэдэг, түргэний машинууд нь хүрэлцдэггүй. Энэ асуудлаа үе үеийн удирдлагууд нь яагаад өмнө нь танилцуулж, шийдвэрлэхгүйгээр өнөөдрийг хүргэсэн юм бэ. Иргэд түргэн тусламж дуудаад хэдэн цаг хүлээж байхад танай харьяа түргэн тусламжийн газрын дарга нь хувьдаа түргэний машин ашиглаж байгааг юу гэж ойлгох вэ. Энэ мэт асуудлаа яаж шийдэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга танд ямар ажил хэрэгч санал байна вэ” гэв.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хүчин чадлыг ирэх сарын 1-ний дотор нэг багаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр дуудлага хүлээн авах чадамжийг 10-15 хувиар нэмнэ. Мөн түргэний машины хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийн хүртээмжээс шалтгаалж дуудлага удаашрах тохиолдол гардаг. Мөн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд 103 дугаарт дуудлага авах оператор нь мэргэжлийн эмч бус цагдаа, хүчний байгууллагаас байгаа нь дуудлагыг зөв эрэмбэлэхэд учир дутагдалтай байна. Хөнгөн дуудлагыг нэн яаралтай эрэмбэлж бүртгээд, Нийслэлийн түргэн тусламжийн төв рүү шилжүүлэх процесс удааширдаг учраас зорилтот, тусламж яаралтай хэрэгтэй иргэнд шуурхай хүрэхгүй, цаг алдах тохиолдол их байна” гэдгээ учирлалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 7 минутын өмнө
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА 14 минутын өмнө
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 1 цагийн өмнө
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 1 цагийн өмнө
С.Баярбилэг: Баавгай дайрсан тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл хуульд байхгүй 5 цагийн өмнө
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Хот төлөвлөлтийн III форум” болно 6 цагийн өмнө
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 22 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 23 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Өчигдөр
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана Өчигдөр
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА 2026/10/06
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ 2026/10/06
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/10/06
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 2026/10/06
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ 2026/10/06