БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Багануур дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нар “Багануур” ХК-д ажиллаж, хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөр, тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэж, санал хүсэлтийг нь сонсож, зарим шийдвэрийг гаргалаа.

Монгол Улсын Эрчим хүчний хэрэглээний 62 хувийг дангаараа бүрдүүлдэг “Багануур” ХК 762.8 сая тонн нүүрсний нөөцтэй. 2025 онд 4.8 сая тонн нүүрс олборлож, 268.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн. 2010 оноос хойш нүүрс олборлолтын хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа ч “Багануур” ХК санхүүгийн алдагдалтай ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Багануурын уурхай нь салбарын үнийн зохицуулалтаас болж алдагдалтай ажилладаг. Цаашид салбарыг шинэчлэх, үр өгөөжтэй ажиллуулах шаардлагатай. Багануурын дулааны станц өдгөө ямар нэг гэмтэл гарахад бэлэн байдалтай бөгөөд алдагдалтай ажиллаж байна. 150 МВт-ын дулааны станцын зураг төслийн ажил дуусах шатандаа явж байна. Дулааны станц зөвхөн дулаан үйлдвэрлэдэг тул өвлийн улиралд ажилладаг. Дулааны тариф бага учир алдагдалтай ажиллаж, төрөөс татаас авдаг, хөрөнгө оруулалт хийхэд хүндрэлтэй байдаг. Харин цахилгаан, дулаан, батарей хосолсон үйлдвэр баривал хувийн хэвшил зардлаа гаргаад хийх боломжтой. Мөн станц цаашид биеэ даагаад ажиллах боломжтойгоос гадна урсгал зардлаа нөхөөд ашигтай ажиллах, эдийн засгийн үр өгөөжтэй байдаг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт энэ талаар судлахыг үүрэг болголоо” гэв.

Тэрээр үргэлжлүүлэн “Энэ жил дулааны аргаар боловсруулж, жигнэсэн хөх нүүрс хэрэглэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 35 хувиас дээш хувиар буурсан. Цаашид Багануурын уурхайг түшиглээд үйлдвэр барьж хэрэглээгээ дотоодоос хангана. Багануурын уурхайн нүүрсний дундаж илчлэг 3300 ккал байдаг. Угааж, баяжуулснаар энэ үзүүлэлт 30 хувиар өсөх боломжтой. Нүүрс пиролизын үйлдвэр барих ажлыг “Эрдэнэс Монгол” хариуцаад хийж байна. Улаанбаатар хот жилд 450-500 мянган тонн нүүрс хэрэглэдэг. Цаашид нүүрсний хэрэглээг багасгаж, 2030 он гэхэд 200 мянган тонн нүүрс хэрэглэхээр төлөвлөсөн” гэв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Энэ жил хөх нүүрсийг гаднаас авч түлсний үр дүнд Улаанбаатар хотын утаа багассан. Цаашид БНХАУ-аас өндөр үнэтэй хагас коксон шахмал түлшийг худалдаж авах уу, Багануурын уурхайг түшиглэн хагас коксон түлшний үйлдвэрийг байгуулах уу гэдэг асуудалд шийдэл гаргахаар ажиллаж байна. Багануурын нүүрсний уурхайг түшиглэн хагас коксон түлшний үйлдвэрийг байгуулснаар нүүрсний өртөг буурна. Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргаж хагас коксон шахмал түлшний үйлдвэрийг яаралтай эхлүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Мөн Багануурын уурхайг түшиглэсэн үйлдвэр технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх, үүнтэй холбоотой эрх зүйн орчныг сайжруулах талаар бид ярилцаж шийдлүүд гаргалаа. Алслагдсан дүүргийг аж үйлдвэржсэн дүүрэг болгох боломж байна” гэв.

Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор жилд 600 мянган тонн хөх нүүрс, 81.8 мянган тонн нам температурын давирхай үйлдвэрлэхээс гадна 40 МВт-ийн эрчим хүч үйлдвэрлэх боломжтой юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
3 тэрбум 784 сая төгрөгийн үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлжээ 36 минутын өмнө
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн 46 минутын өмнө
Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ 1 цагийн өмнө
ДЭЛХИЙН МОРЬТОНГУУД МОНГОЛД ЦУГЛАЖ “10.000 МОРЬТОН” ПАРАДЫГ ХИЙНЭ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: Энэтхэг улсад нипах вирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай шар мэдээлэл байна 2 цагийн өмнө
Волейболын дээд лигийн финалын цуврал тоглолт өнөөдрөөс эхэллээ 3 цагийн өмнө
CHA EUN WOO: Цэргийн алба хааж байгаа минь татвараас зайлсхийсэн зүйл биш 3 цагийн өмнө
Ж.ЧИНБҮРЭН: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЗАРЦУУЛСАН МӨНГӨ БОЛГОН ХҮНИЙ АМЬ АВАРДАГ БАЙХ ЁСТОЙ 5 цагийн өмнө
ӨНГӨРСӨН ОНД 73 УДААГИЙН ЦАГ АГААРЫН ГАРАЛТАЙ АЮУЛТ БОЛОН ГАМШИГТ ҮЗЭГДЭЛ ТОХИОЛДСОН БАЙНА 6 цагийн өмнө
А.БАЯР: ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ ӨВЧТӨН ДЭЭР ТҮРГЭНИЙ ЭМЧ 20 МИНУТЫН ДОТОР ОЧДОГ БОЛОХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЕ 6 цагийн өмнө
ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундаа худалдан авч амь нас, эрүүл мэнддээ эрсдэл учруулахаас сэргийлнэ үү 7 цагийн өмнө
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын ахмадын холбооноос тэтгэвэрийн нэмэгдэлтэй холбогдуулж мэдээлэл хийнэ 8 цагийн өмнө
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Шадар сайд Х.Ганхуяг Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн сайд С.Жумангаринтай уулзжээ Өчигдөр
З.ТӨМӨРТӨМӨӨ: ИРГЭД 103 ДУГААРТ ДУУДЛАГА ӨГӨӨД, ГУРВАН ЦАГ ХҮЛЭЭЖ БАЙНА Өчигдөр
Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНУУДЫГ СМАРТ ЧИП АШИГЛАЖ ШУУД НЭВТЭРДЭГ БОЛГОХЫГ ҮҮРЭГДЛЭЭ Өчигдөр
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР 103 ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНУУДЫГ ОРОН СУУЦНЫ ХОТХОН, ХОРООЛЛЫН ХААЛТААР СМАРТ ЧИП АШИГЛАЖ БҮРЭН НЭВТЭРДЭГ БОЛГОХЫГ ҮҮРЭГДЛЭЭ Өчигдөр