ASTRO хамтлагийн гишүүн, жүжигчин Ча Ын Ү татварын зөрчилтэй холбоотой мэдээлэл гараад буй билээ.
Өмнөд Солонгосын Үндэсний татварын алба түүнийг 20 тэрбум вонын нэмэлт орлогоосоо татвар төлөхөөс зайлсхийсэн хэмээн үзэж буй бөгөөд одоогоор цэргийн алба хааж байгаа Ча Ын Ү үүнтэй холбогдуулан уучлалт гуйжээ.
Уг мэдэгдэлд,
"Сайн байна уу, Cha Eun Woo байна.
Сүүлийн үед гарсан янз бүрийн асуудлаас болж олон хүний санааг зовоож, урмыг нь хугалсандаа чин сэтгэлээсээ толгой бөхийн уучлалт гуйж байна.
Энэ явдлыг өөрийгөө эргэцүүлэн бодох боломж гэж үзэж, БНСУ-ын иргэнийхээ хувьд, ялангуяа татвар төлөх үүрэгтээ би хангалттай хариуцлагатай хандсан эсэхээ нухацтайгаар бодож үзлээ.
Сүүлийн хэдэн өдрийн турш энэ асуудлаас болж сэтгэлээр унасан хүмүүстээ би гэмшиж буйгаа яаж илэрхийлэх вэ гэж удаан бодож, өөрийгөө эргэн харлаа.
Урт тайлбар хийвэл шалтаг мэт сонсогдож, хүмүүсийг улам ядрааж магадгүй гэж бодсон ч, энэ асуудлын талаар шууд хэлж, уучлал гуйх нь миний хийх ёстой зүйл гэж үзлээ.
Энэхүү захидлыг би цэргийн ангиас бичиж байна. Одоогоор би цэргийн алба хааж байгаа нь асуудлаас зайлсхийх гэсэн сонголт огт биш шүү. Өнгөрсөн жил би цэргийн албаа цаашид хойшлуулах боломжгүй нөхцөл байдалд орж, татварын шалгалтын бүх үйл явцыг дуусгаж амжилгүй цэргийн албанд элссэн.
Гэсэн ч энэхүү үл ойлголцолд өөрийн дутагдал, хайхрамжгүй байдал нөлөөлснийг би гүнээ ухамсарлаж, хариуцлагаа бүрэн ойлгож байна.
Хэрэв би цэрэгт байгаагүй бол, энэ асуудлаас болж хохирсон бүх хүмүүст өөрийн биеэр очиж, толгой бөхийн уучлал гуйх байсан. Тийм сэтгэлээр энэхүү захидлыг чин сэтгэлээсээ бичиж байна.
Сүүлийн 11 жилийн хугацаанд би өөрт байгаа давуу талаасаа илүү их дутагдалтай байсан ч, та бүхний харамгүй хайр, дэмжлэгийн ачаар “Cha Eun Woo” гэх энэ хүндтэй байр сууринд байж чадсан юм.
Миний дутагдалтай талыг ч үл тоон надад итгэж, дэмжиж ирсэн бүх хүмүүстээ, хамтран ажилласан олон олон хүмүүстээ хариуг нь барьж чадах нь бүү хэл, сэтгэлийн шарх, төвөг учруулсандаа үгээр хэлэхийн аргагүй харамсаж байна.
Цаашид явагдах татвартай холбоотой бүх үйл ажиллагаанд би үнэнчээр оролцох болно. Мөн холбогдох байгууллагуудын гаргасан эцсийн шийдвэрийг хүлээн авч, бүрэн хариуцлага хүлээх болно.
Цаашид өөрийгөө илүү хатуугаар шүүн тунгааж, та бүхнээс хүлээсэн хайрыг хариулахын төлөө илүү их хариуцлагатайгаар амьдрах болно.
Дахин нэг удаа санаа зовоосонд чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна" гэжээ.