БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд эерэг нөлөө үзүүлж байгааг албаныхан хэлж буй. Тиймээс хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр нийслэлийн 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгасан. Ингэснээр сүү хөтөлбөрт нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхэд хамрагдаж байна. Энэ хүрээнд НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа болон холбогдох албаныхан НЕБ-ын сургуулиудад ажиллалаа.

НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын 171 сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхэд сүү хөтөлбөрт хамрагдаж эхэллээ. Ирэх жилээс 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг тус хөтөлбөрт хамруулах зорилт тавин ажиллаж байна. Бид Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа сүүний үйлдвэрүүдтэй танилцаж, нөөц боломжийг судалсан. Сүүгээ ууж дуусаад сүүний савыг хог хаягдал болгохгүйн тулд эвхэж цуглуулан сүүний компаниуддаа буцаан өгөх шийдэлд хүрсэн. НЗДТГ-аас 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд сүү хөтөлбөрт хамрагдаагүй үйлдвэрүүдэд боломж олгох үүднээс тендер зарлаж буй" гэлээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн захирал М.Түвшинжаргал “Манай сургууль 362 суралцагчтай. 1-5 дугаар ангийн 192 хүүхэд сүү хөтөлбөрт хамрагдаж байна. Бид сүүгээ татаж аваад хадгалалтын шаардлага, нөхцөлийн дагуу хадгалж, хүүхдүүддээ өгч байна. Тусгай хэрэгцээт боловсролын сургууль учраас оношоос хамааран сүүнээс харшилтай, сүү уудаггүй хүүхдүүд байдаг. Тиймээс эцэг, эхчүүдээс хүүхдэдээ сүү өгөх хүсэлтэй байгаа эсэхийг лавласан судалгаа хийсэн” гэв.

Сэтгэмж цогцолбор сургуулийн захирал О.Мөнхзаяа “Сэтгэмж цогцолбор сургуулийн 1-5 дугаар анги 595 хүүхэд тус хөтөлбөрт хамрагдаж байна. Бид сүүгээ захиалан татан авалтаа хийж, хадгалах өрөөг гарган хүүхдүүддээ сүү хөтөлбөрт хамруулж байна. Хүүхдүүдэд Д витаминаар баяжуулсан калциар баялаг ном журмынхаа дагуу хадгалагдсан, баталгаатай, органик сүүг өгч байгаагаараа энэ хөтөлбөр онцлогтой байна” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундаа худалдан авч амь нас, эрүүл мэнддээ эрсдэл учруулахаас сэргийлнэ үү 15 минутын өмнө
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын ахмадын холбооноос тэтгэвэрийн нэмэгдэлтэй холбогдуулж мэдээлэл хийнэ 2 цагийн өмнө
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 17 цагийн өмнө
Шадар сайд Х.Ганхуяг Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн сайд С.Жумангаринтай уулзжээ 18 цагийн өмнө
З.ТӨМӨРТӨМӨӨ: ИРГЭД 103 ДУГААРТ ДУУДЛАГА ӨГӨӨД, ГУРВАН ЦАГ ХҮЛЭЭЖ БАЙНА 18 цагийн өмнө
Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 20 цагийн өмнө
Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв 20 цагийн өмнө
ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНУУДЫГ СМАРТ ЧИП АШИГЛАЖ ШУУД НЭВТЭРДЭГ БОЛГОХЫГ ҮҮРЭГДЛЭЭ 21 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР 103 ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНУУДЫГ ОРОН СУУЦНЫ ХОТХОН, ХОРООЛЛЫН ХААЛТААР СМАРТ ЧИП АШИГЛАЖ БҮРЭН НЭВТЭРДЭГ БОЛГОХЫГ ҮҮРЭГДЛЭЭ 21 цагийн өмнө
НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВД АЖИЛЛАЖ БАЙНА 22 цагийн өмнө
Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтуудыг тэргүүн эрэмбэнд хэрэгжүүлнэ 22 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмээчдэд ард түмнийхээ өмнөөс баяр хүргэлээ 22 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ 22 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 11 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 37 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно Өчигдөр
Cha Eun-woo их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй Өчигдөр
Фото сурвалжилга: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна Өчигдөр
ӨНӨӨДӨР: “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2026” үйл ажиллагаа болно Өчигдөр
ЗУДЫН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХЭД 11 АЙМГИЙН 52 СУМ ЦАГААН ЗУДТАЙ БАЙНА 2026/01/23