БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн Архивын газарт 339 байгууллага, 25 хувийн хөмрөгийн хосгүй үнэт, нэн үнэт, байнга хадгалах, 70 жил хадгалах, түр хадгалах, тусгай төрлийн хадгаламжийн нэгжийн 32 сая гаруй хуудас баримт хадгалагддаг. Гэвч нийслэлийн Архивын газар нь өөрийн гэсэн зориулалтын байргүй. Түр хадгалах байрны дээврээс дусаал дусдаг, цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гардаг зэрэг шаардлага хангаагүй, хүндрэлтэй нөхцөлд архивын үйл ажиллагаа явуулж ирсэн. Тиймээс архивын зориулалтын байрыг шинээр төлөвлөх болон архивын баримтыг цахимжуулах ажилд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр нийслэлийн Архивын газарт ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Нийслэлийн байгууллагуудын хэрэгцээт баримтыг хадгалж ирсэн архивын газрын асуудлыг орхигдуулах ёсгүй. Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй нь нэгдүгээр асуудал. Энэ асуудлаас үүдэж баримтыг хадгалах технологийн горим алдагдах, иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж чадахгүй байх зэрэг хүндрэлтэй нөхцөлүүд бий болж байна. Архивын байрыг шийдэх болон 32 сая хуудас архивын баримтыг хамгаалж үлдэх, цахимжуулах чиглэлээр тодорхой төлөвлөгөө гарган ажиллана. Тухайлбал, цахим архив бүрдүүлэхэд Туркийн Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг “ТИКА”-тай хамтран ажиллах талаар санал солилцоно” гэлээ.

Нийслэлийн Архивын газрын дарга Х.Гантулга “Нийслэлийн Архивын газар 1958 онд байгуулагдсан. Нийслэлийн 1.6 сая иргэний болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой хадгаламжийн нэгжүүдийн 32 сая гаруй хуудас баримтыг хадгалдаг. Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг нийслэлд зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй. Гэсэн ч архивын зориулалтын байргүй. Цаасан суурьтай баримтуудыг цахимжуулах шаардлагатай. Тоног төхөөрөмж хэт хуучирсан байдалтай байна. Иргэн, ААНБ-ын үүх түүх, эдийн засгийн болон эрх зүйн үр дагавруудыг үүсгэж байдаг чухал зүйл бол архивын баримт. Мөн оюутнууд, дотоод, гадаадын судлаачид баримттай ажиллах, баримтыг эргэлтэд оруулах, иргэдэд илүү хүрч ажиллахад зориулалтын байр, тоног төхөөрөмжийн шинэчлэл, цахимжуулах гэсэн гурван ажил чухал үр нөлөөтэй” гэв.

2025 оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн архивт хадгалагдаж буй цаасан суурьт баримтуудын 52.5 хувийг цахим хэлбэрт шилжүүлээд байгаа аж. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
3 тэрбум 784 сая төгрөгийн үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлжээ 1 цагийн өмнө
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн 1 цагийн өмнө
Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ 2 цагийн өмнө
ДЭЛХИЙН МОРЬТОНГУУД МОНГОЛД ЦУГЛАЖ “10.000 МОРЬТОН” ПАРАДЫГ ХИЙНЭ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: Энэтхэг улсад нипах вирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай шар мэдээлэл байна 3 цагийн өмнө
Волейболын дээд лигийн финалын цуврал тоглолт өнөөдрөөс эхэллээ 4 цагийн өмнө
CHA EUN WOO: Цэргийн алба хааж байгаа минь татвараас зайлсхийсэн зүйл биш 4 цагийн өмнө
Ж.ЧИНБҮРЭН: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЗАРЦУУЛСАН МӨНГӨ БОЛГОН ХҮНИЙ АМЬ АВАРДАГ БАЙХ ЁСТОЙ 6 цагийн өмнө
ӨНГӨРСӨН ОНД 73 УДААГИЙН ЦАГ АГААРЫН ГАРАЛТАЙ АЮУЛТ БОЛОН ГАМШИГТ ҮЗЭГДЭЛ ТОХИОЛДСОН БАЙНА 7 цагийн өмнө
А.БАЯР: ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ ӨВЧТӨН ДЭЭР ТҮРГЭНИЙ ЭМЧ 20 МИНУТЫН ДОТОР ОЧДОГ БОЛОХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЕ 7 цагийн өмнө
ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундаа худалдан авч амь нас, эрүүл мэнддээ эрсдэл учруулахаас сэргийлнэ үү 8 цагийн өмнө
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын ахмадын холбооноос тэтгэвэрийн нэмэгдэлтэй холбогдуулж мэдээлэл хийнэ 9 цагийн өмнө
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Шадар сайд Х.Ганхуяг Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн сайд С.Жумангаринтай уулзжээ Өчигдөр
З.ТӨМӨРТӨМӨӨ: ИРГЭД 103 ДУГААРТ ДУУДЛАГА ӨГӨӨД, ГУРВАН ЦАГ ХҮЛЭЭЖ БАЙНА Өчигдөр
Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНУУДЫГ СМАРТ ЧИП АШИГЛАЖ ШУУД НЭВТЭРДЭГ БОЛГОХЫГ ҮҮРЭГДЛЭЭ Өчигдөр
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР 103 ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНУУДЫГ ОРОН СУУЦНЫ ХОТХОН, ХОРООЛЛЫН ХААЛТААР СМАРТ ЧИП АШИГЛАЖ БҮРЭН НЭВТЭРДЭГ БОЛГОХЫГ ҮҮРЭГДЛЭЭ Өчигдөр