БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эмилио Певида Пупо Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 66 жил болж байна. Энэ хугацаанд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэж, Элчин сайд Э.Пупо харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Мөн Ерөнхийлөгчийн 2023 онд Бүгд Найрамдах Куба Улсад хийсэн айлчлал чухал ач холбогдолтой байсныг онцолж, Куба нь манай боловсон хүчнийг бэлтгэх, ялангуяа анагаах ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлсээр ирснийг тэмдэглэв.

Элчин сайд Э.Пупо уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, түүний дотор эрүүл мэнд, биотехнологи, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
З.ТӨМӨРТӨМӨӨ: ИРГЭД 103 ДУГААРТ ДУУДЛАГА ӨГӨӨД, ГУРВАН ЦАГ ХҮЛЭЭЖ БАЙНА 8 минутын өмнө
Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 1 цагийн өмнө
Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв 1 цагийн өмнө
ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНУУДЫГ СМАРТ ЧИП АШИГЛАЖ ШУУД НЭВТЭРДЭГ БОЛГОХЫГ ҮҮРЭГДЛЭЭ 2 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР 103 ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНУУДЫГ ОРОН СУУЦНЫ ХОТХОН, ХОРООЛЛЫН ХААЛТААР СМАРТ ЧИП АШИГЛАЖ БҮРЭН НЭВТЭРДЭГ БОЛГОХЫГ ҮҮРЭГДЛЭЭ 2 цагийн өмнө
НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВД АЖИЛЛАЖ БАЙНА 3 цагийн өмнө
Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтуудыг тэргүүн эрэмбэнд хэрэгжүүлнэ 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмээчдэд ард түмнийхээ өмнөөс баяр хүргэлээ 4 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ 4 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 11 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 37 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 5 цагийн өмнө
“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно 6 цагийн өмнө
Cha Eun-woo их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй 7 цагийн өмнө
Фото сурвалжилга: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна 7 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2026” үйл ажиллагаа болно 7 цагийн өмнө
ЗУДЫН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХЭД 11 АЙМГИЙН 52 СУМ ЦАГААН ЗУДТАЙ БАЙНА 2026/01/23
Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй, оюутанд ээлгүй байна 2026/01/23
НИЙТ НУТГИЙН 87 ХУВЬД ЦАСТАЙ БАЙНА 2026/01/23
ӨНГӨРСӨН ОНД МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭТ НӨЛӨӨТ ЭМ, БОДИСТОЙ ХОЛБООТОЙ 307 ХЭРЭГ ИЛРҮҮЛЖЭЭ 2026/01/23
“Е-BUSINESS”СИСТЕМИЙН МОБАЙЛ ХУВИЛБАРЫГ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДӨР НЭЭНЭ 2026/01/23
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭМТ-Д ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ 2026/01/23