Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтад Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийнн дарга, цагдаагийн хурандаа П.Энхбаяр, МШУТ-ийн Шуурхай удирдлагын хэлтэс (103)-ийн дарга, хошууч Д.Төгөлдөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга С.Ариунболд болон холбогдох албаныхан оролцлоо.
НИТХ-ын дарга А.Баяр “Энэхүү уулзалтыг зохион байгуулсан гол шалтгаан бол танай хоёр төв нэгдээд түргэн тусламжийн 103 дугаарт ирж буй дуудлагыг хүлээж авахдаа хэрхэн зөв эрэмбэлэх, ирсэн дуудлагад 20 минутын дотор очдог болох вэ гэдэг гарц гаргалгааг л олох. Нийслэлийн түргэн тусламжийн төв нийт дуудлагын 61 хувьд 20 минутын дотор очсон байна. Энэ хувийг бид нэмэгдүүлж байж эрдэнэт хүний амийг аварч хамгаална, тусламж хэрэгтэй хүнд цаг алдалгүй хүрэх чухал байна. Яг ижилхэн ажлыг хоёр талд хийгээд байж болохгүй” гэв...