Хоёрдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх, Архангайн баруун, Сэлэнгийн хойд, Төвийн зүүн хойд хэсгээр -22...-28°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн ихэнх нутгаар -8...-14°C, бусад нутгаар -14...-22°C хүйтэн байдаг.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховдын нутаг, Завхан, Говь–Алтайн баруун хэсгээр бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3°С-аар дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар дунджаас 1–5°С-аар хүйтэн, цаашдаа гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар дулаан, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд зарим газраар бага зэргийн цас, гуравдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон явган шуурга шуурч болзошгүй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Хөвсгөлийн зүүн, Архангай, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас мөн Хөвсгөлийн ихэнх, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Архангайн зүүн хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаарч, хүйтний эрч сул байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн сүүлчээс эхлэн, цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд олон жилийн дунджаас 1–5°С-аар хүйтрэх төлөвтэй. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд дулаарч, бусад хугацаанд нийт нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон явган шуурга шуурч болзошгүй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур Сүхбаатарын өмнөд хэсгээр дунджийн орчим, бусад нутгаар ахиу цас орох төлөвтэй. Сарын эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаарч, хүйтний эрч сул байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн сүүлчээс эхлэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд дунджаас 1–5°С-аар хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд дулаарч, бусад хугацаанд нийт нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар ара хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон явган шуурга шуурч болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Говьсүмбэрийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Говьсүмбэрийн нутгаар ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–4°С-аар дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар 1–3°С-аар хүйтэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар дулаан, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон явган шуурга шуурна.
Сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч сул, өдөртөө бага зэрэг дулаан байх төлөвтэй байгаа хэдий ч нэгдүгээр арав хоногийн сүүлчээс эхлэн ихэнх нутгаар хүйтэрнэ. Мөн хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1–5°С-аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байх аж. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар дулаарна. Хур тунадасны хувьд нэгдүгээр арав хоногийн дунд үеэр баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан шуурга шуурч болзошгүй.
Сарын дунджаар нутгийн зүүн хэсэг олон жилийн дунджаас хүйтэн, цас ахиу орж температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах төлөвтэй, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байна.