БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй, оюутанд ээлгүй байна

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Улсын Их Хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн захирамжаар Боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах ахалж, О.Батнайрамдал, Ч.Анар, О.Саранчулуун, Б.Түвшин, А.Ундраа, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, С.Эрдэнэболд, Ц.Мөнхтуяа, С.Эрдэнэбат нар бүрэлдэхүүнд нь ажиллаж байна.


Тус ажлын хэсэг өнөөдөр /2026.01.23/ хуралдаж, цаашид ажиллах зарчим, зорилго зорилт, үндсэн чиглэлээ ярилцлаа. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах боловсролын хүртээмж, төсөв хөрөнгө оруулалтын чиглэлээр мэдээлэл хүргэв. Тэрбээр, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг тогтоож, эрэмбэлэх, нэн тэргүүнд хийх шаардлагатай ажлыг тодорхойлж, судалгаанд үндэслэсэн урт хугацааны төлөвлөлт гаргах шаардлагатайг онцлов.


Мөн барилгын хүртээмжгүй байдлаас шалтгаалан чанартай сургах нөхцөл бүрдээгүй, сурагчдын эрх ноцтой зөрчигдөж байгааг дурдаж, сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй, оюутанд ээлгүй байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа багш боловсон хүчний хомсдол бий болж, улмаар ажлын байрны ачаалал их, цалин урамшуулал бага байгаад онцгойлон анхаарч, бодлогын хэмжээнд авч үзэхгүй бол энэ байдал өөрчлөгдөхгүй. Багшийн хомсдлоос гарахын тулд цалин нэмэгдүүлэх шаардлагатай. Багшийн цалин хөлс, нийгмийн баталгаа нь сул учраас өнөөдрийн энэ байдал бий болоод байна гэлээ.


Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа боловсрол хүнийг оюун санааны хувьд илүү өндөр түвшинд аваачдаг. Зөвхөн дотоодын их, дээд сургууль гэлтгүй хэнийг хаашаа, ямар мэргэжлээр сургах, улс оронд юунд ашиглах вэ гэдгийг эргэж харах шаардлагатай. Боловсролын зээлийн санг зөв зүйтэй зарцуулах ёстой юм. Мөн сургалтын агуулгаас гадна орчин нөхцөл, сургуулийн барилгуудын норм дээр өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлагатай гэв. Монгол шиг эрс тэс уур амьсгалтай орны хувьд барилгын норм, нормативыг шинэчлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага байгааг тайлбарлалаа.

Өнөөдрийн хуралдаанаар ажлын хэсгийн гишүүд боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд, түүнээс гарах арга зам, шийдвэрлэх ажлын талаар зөвлөлдөж, байр сууриа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЗУДЫН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХЭД 11 АЙМГИЙН 52 СУМ ЦАГААН ЗУДТАЙ БАЙНА 2 цагийн өмнө
Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй, оюутанд ээлгүй байна 2 цагийн өмнө
НИЙТ НУТГИЙН 87 ХУВЬД ЦАСТАЙ БАЙНА 4 цагийн өмнө
ӨНГӨРСӨН ОНД МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭТ НӨЛӨӨТ ЭМ, БОДИСТОЙ ХОЛБООТОЙ 307 ХЭРЭГ ИЛРҮҮЛЖЭЭ 4 цагийн өмнө
“Е-BUSINESS”СИСТЕМИЙН МОБАЙЛ ХУВИЛБАРЫГ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДӨР НЭЭНЭ 5 цагийн өмнө
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭМТ-Д ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ 6 цагийн өмнө
Хилийн чанадын ноу-хау шингэсэн бизнес санаагаа Дорнод аймгийнхаа инкубатор төвд амжилттай хэрэгжүүлжээ 9 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНД ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЭН БАТЛАХ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ 9 цагийн өмнө
МОНГОЛ УЛС АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛД ТРАМПЫН САНААЧИЛСАН ЭНХИЙН ЗӨВЛӨЛД АЛБАН ЁСООР НЭГДЭЖ, ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ГИШҮҮН УЛС БОЛЛОО 10 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын спортын наадмын бүжгийн спортын УАШТ “UG palace”-д болно 11 цагийн өмнө
Н.Учрал: “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын жишиг төслийг зүүн бүсийн хэмжээнд үлгэрлэн хэрэгжүүлэх шаардлагатай Өчигдөр
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙД АСАН ТОНИ БЛЭЙР НАР ДАВОСТ УУЛЗАВ Өчигдөр
II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна Өчигдөр
Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарсан тохиолдолд дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана Өчигдөр
БНХАУ-ын иргэдэд хаалттай хориход 25 жилийн ял шийтгэлээ Өчигдөр
​ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР ДАВОСТ УУЛЗЛАА Өчигдөр
Цахилгаан тасарсан ч Дүүжин замын тээвэр нөөц тэжээлийн эх үүсвэрээр ажиллана 2026/01/21
Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ 2026/01/21
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байдалтай олджээ 2026/01/21