БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ӨНГӨРСӨН ОНД МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭТ НӨЛӨӨТ ЭМ, БОДИСТОЙ ХОЛБООТОЙ 307 ХЭРЭГ ИЛРҮҮЛЖЭЭ

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газарт үргэлжилж байна. Хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэх, эмийн зохисгүй хэрэглээ, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Үүнд, Улаанбаатар хотод ургаж буй тархацын талбайг устгах, эмийн хэтрүүлэн хэрэглээний талаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хар тамхи, түүнтэй ижил төсөөт эм бэлдмэл зэргийг хил гаалиар нэвтрүүлэхгүй байх, илрүүлэх ажилд техник технологи, эрэлч ноход ашиглах, хар тамхи хэрэглэгчдийн тоог бууруулах шаардлагатайг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, хурандаа Э.Товуудорж танилцууллаа.

Өнгөрсөн онд дээрх төрлийн 307 хэрэг илрүүлжээ. Үүнээс нийслэлд 273, орон нутагт 34 хэрэг үйлдэгджээ.

Мөн онд 11 аймгийн 51 сумын нутаг дэвсгэрт ургадаг олсны төрлийн ургамлын 1923 га, нийслэлд 2.5 га талбайд устгал хийжээ. Одоо улсын хэмжээнд 5000 орчим га талбайд тархац байна гэдгийг албаныхан дурдлаа.

Энэ үеэр Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ “Залууст мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, эм, бэлдмэлтэй холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээний арга зүйг өөрчлөх хэрэгтэй санагдаж байна. Хар тамхи гэж хэлсэн үеэс л тэр бүтээгдэхүүн далд сурталчилгаа болж байна. Архи, тамхинаас татгалзах агуулгаар энэ нэршлийг нь ашиглахаар сурталчилгаа болоод байна. Тэгэхээр урьдчилан сэргийлэх арга ажиллагааны буюу сургалтын модулаа өөрчилбөл яасан юм бэ” гэх санал хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЗУДЫН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХЭД 11 АЙМГИЙН 52 СУМ ЦАГААН ЗУДТАЙ БАЙНА 1 цагийн өмнө
Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй, оюутанд ээлгүй байна 1 цагийн өмнө
НИЙТ НУТГИЙН 87 ХУВЬД ЦАСТАЙ БАЙНА 3 цагийн өмнө
ӨНГӨРСӨН ОНД МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭТ НӨЛӨӨТ ЭМ, БОДИСТОЙ ХОЛБООТОЙ 307 ХЭРЭГ ИЛРҮҮЛЖЭЭ 3 цагийн өмнө
“Е-BUSINESS”СИСТЕМИЙН МОБАЙЛ ХУВИЛБАРЫГ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДӨР НЭЭНЭ 4 цагийн өмнө
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭМТ-Д ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ 5 цагийн өмнө
Хилийн чанадын ноу-хау шингэсэн бизнес санаагаа Дорнод аймгийнхаа инкубатор төвд амжилттай хэрэгжүүлжээ 8 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНД ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЭН БАТЛАХ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ 8 цагийн өмнө
МОНГОЛ УЛС АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛД ТРАМПЫН САНААЧИЛСАН ЭНХИЙН ЗӨВЛӨЛД АЛБАН ЁСООР НЭГДЭЖ, ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ГИШҮҮН УЛС БОЛЛОО 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын спортын наадмын бүжгийн спортын УАШТ “UG palace”-д болно 10 цагийн өмнө
Н.Учрал: “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын жишиг төслийг зүүн бүсийн хэмжээнд үлгэрлэн хэрэгжүүлэх шаардлагатай Өчигдөр
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙД АСАН ТОНИ БЛЭЙР НАР ДАВОСТ УУЛЗАВ Өчигдөр
II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна Өчигдөр
Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарсан тохиолдолд дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана Өчигдөр
БНХАУ-ын иргэдэд хаалттай хориход 25 жилийн ял шийтгэлээ Өчигдөр
​ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР ДАВОСТ УУЛЗЛАА Өчигдөр
Цахилгаан тасарсан ч Дүүжин замын тээвэр нөөц тэжээлийн эх үүсвэрээр ажиллана 2026/01/21
Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ 2026/01/21
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байдалтай олджээ 2026/01/21