БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох олон улсын шилдэг туршлагад суурилсан  нийгмийн оролцооны хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Монголын аутизмын холбооны НҮТББ-ын зөвлөх Л.Алтангэрэл нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус хөтөлбөрийн эхний үе шат энэ ондоо хэрэгжих бөгөөд эхний ээлжид судалгаа, хэрэгцээг тодорхойлж, туршилтын сургуулийг сонгоно. 2027-2028 онд бодитоор турших, сургалт, сургалтын орчны шинэчлэлийг хийнэ. Хөтөлбөрийн III үе шат 2028–2030 онд хэрэгжих бөгөөд энэ хугацаанд үнэлгээ хийх, өргөтгөх, бодлого болон стандартад тусгах ажлыг зохион байгуулна.

Санамж бичиг байгуулснаар олон улсын тэр дундаа Япон улсын хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхэдтэй харилцах, хөгжүүлэх туршлагыг судлан, боловсролын байгууллагад болон нийгэмд үе шаттайгаар нутагшуулах боломжтой боллоо. Ингэснээр хүүхдэд ээлтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, хүртээмжтэй боловсролын болон нийгмийн тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдгийг нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр онцоллоо.

Талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:

  1. Хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдийн талаарх үндэсний хэмжээний судалгаа, дата мэдээллийн санг бүрдүүлнэ.
  2. Олон улсын, тэр дундаа Япон улсын шилдэг туршлагыг судалж, нутагшуулна.
  3. Хүртээмжтэй сургалтын орчин, дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулна.
  4. Багш, мэргэжилтний мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх, харилцан суралцах орчныг бүрдүүлнэ.
  5. Сургалтын хэрэглэгдэхүүн, арга зүйг шинэчлэх, хүүхэд төвтэй сургалтын загварыг нэвтрүүлнэ.
  6. Аутизмтай хүүхдийн талаарх нийгмийн эерэг ойлголт, хүлээн зөвшөөрлийг нэмэгдүүлнэ.
  7. Үндэсний болон олон улсын түвшний чуулга уулзалт, семинар, туршлага солилцооны арга хэмжээ зохион байгуулна.
  8. Монголын аутизмын холбооноос боловсруулсан гарын авлага, материалуудыг хэвлэмэл болон цахим хэлбэрээр түгээнэ.
  9. Япон Улс, JICA болон олон улсын байгууллагуудтай урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР 103 ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНУУДЫГ ОРОН СУУЦНЫ ХОТХОН, ХОРООЛЛЫН ХААЛТААР СМАРТ ЧИП АШИГЛАЖ БҮРЭН НЭВТЭРДЭГ БОЛГОХЫГ ҮҮРЭГДЛЭЭ 4 минутын өмнө
НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВД АЖИЛЛАЖ БАЙНА 48 минутын өмнө
Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтуудыг тэргүүн эрэмбэнд хэрэгжүүлнэ 1 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмээчдэд ард түмнийхээ өмнөөс баяр хүргэлээ 1 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ 1 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 11 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 37 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 2 цагийн өмнө
“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно 3 цагийн өмнө
Cha Eun-woo их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй 4 цагийн өмнө
Фото сурвалжилга: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна 4 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2026” үйл ажиллагаа болно 4 цагийн өмнө
ЗУДЫН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХЭД 11 АЙМГИЙН 52 СУМ ЦАГААН ЗУДТАЙ БАЙНА 2026/01/23
Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй, оюутанд ээлгүй байна 2026/01/23
НИЙТ НУТГИЙН 87 ХУВЬД ЦАСТАЙ БАЙНА 2026/01/23
ӨНГӨРСӨН ОНД МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭТ НӨЛӨӨТ ЭМ, БОДИСТОЙ ХОЛБООТОЙ 307 ХЭРЭГ ИЛРҮҮЛЖЭЭ 2026/01/23
“Е-BUSINESS”СИСТЕМИЙН МОБАЙЛ ХУВИЛБАРЫГ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДӨР НЭЭНЭ 2026/01/23
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭМТ-Д ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ 2026/01/23
Хилийн чанадын ноу-хау шингэсэн бизнес санаагаа Дорнод аймгийнхаа инкубатор төвд амжилттай хэрэгжүүлжээ 2026/01/23
НИЙСЛЭЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНД ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЭН БАТЛАХ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ 2026/01/23
МОНГОЛ УЛС АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛД ТРАМПЫН САНААЧИЛСАН ЭНХИЙН ЗӨВЛӨЛД АЛБАН ЁСООР НЭГДЭЖ, ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ГИШҮҮН УЛС БОЛЛОО 2026/01/23
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын спортын наадмын бүжгийн спортын УАШТ “UG palace”-д болно 2026/01/23