БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Е-BUSINESS”СИСТЕМИЙН МОБАЙЛ ХУВИЛБАРЫГ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДӨР НЭЭНЭ

Г.Оюунтуяа
4 цагийн өмнө

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугараар ахлуулсан, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилго бүхий төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах бүхий л үйл ажиллагааг Төрийн үйлчилгээний нэгдсэн “е-Business” системд нэгтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.

Ажлын хэсгийн хүрээнд төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах үйлчилгээнүүдийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх зорилгоор судалгаа хийж байгаа бөгөөд үйлчилгээнүүдийг үе шаттайгаар Төрийн үйлчилгээний нэгдсэн “е-Business” системд нэгтгэхээр төлөвлөж байна.

Тус системийн мобайл хувилбарыг 01 дүгээр сарын 30-ны өдөр, портал хувилбарыг 06 дугаар сарын 20-ны өдөр тус тус нээхээр ажиллаж байна. Ингэснээр хуулийн этгээдийн нэр баталгаажуулах үйлчилгээг хиймэл оюун ухаанд суурилсан шалгуураар авах, системээс үүссэн лавлагаа, тодорхойлолтыг QR кодоор баталгаажуулах, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг харах, үйлчилгээний явцын талаарх мэдэгдэл хүлээн авах, хуулийн этгээдийн цахим гэрчилгээ болон дүрмийн хуулбар авах, төрд бүртгэлтэй мэдээллээ хянах, аж ахуйн нэгжид зориулсан мэдээ, мэдээлэл авах, мөн холбогдох үйлчилгээний талаарх мэдээллийг хиймэл оюунт агентаас авах боломж бүрдэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЗУДЫН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХЭД 11 АЙМГИЙН 52 СУМ ЦАГААН ЗУДТАЙ БАЙНА 1 цагийн өмнө
Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй, оюутанд ээлгүй байна 1 цагийн өмнө
НИЙТ НУТГИЙН 87 ХУВЬД ЦАСТАЙ БАЙНА 2 цагийн өмнө
ӨНГӨРСӨН ОНД МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭТ НӨЛӨӨТ ЭМ, БОДИСТОЙ ХОЛБООТОЙ 307 ХЭРЭГ ИЛРҮҮЛЖЭЭ 3 цагийн өмнө
“Е-BUSINESS”СИСТЕМИЙН МОБАЙЛ ХУВИЛБАРЫГ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДӨР НЭЭНЭ 4 цагийн өмнө
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭМТ-Д ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ 4 цагийн өмнө
Хилийн чанадын ноу-хау шингэсэн бизнес санаагаа Дорнод аймгийнхаа инкубатор төвд амжилттай хэрэгжүүлжээ 7 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНД ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЭН БАТЛАХ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ 8 цагийн өмнө
МОНГОЛ УЛС АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛД ТРАМПЫН САНААЧИЛСАН ЭНХИЙН ЗӨВЛӨЛД АЛБАН ЁСООР НЭГДЭЖ, ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ГИШҮҮН УЛС БОЛЛОО 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын спортын наадмын бүжгийн спортын УАШТ “UG palace”-д болно 9 цагийн өмнө
Н.Учрал: “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын жишиг төслийг зүүн бүсийн хэмжээнд үлгэрлэн хэрэгжүүлэх шаардлагатай Өчигдөр
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙД АСАН ТОНИ БЛЭЙР НАР ДАВОСТ УУЛЗАВ Өчигдөр
II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна Өчигдөр
Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарсан тохиолдолд дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана Өчигдөр
БНХАУ-ын иргэдэд хаалттай хориход 25 жилийн ял шийтгэлээ Өчигдөр
​ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР ДАВОСТ УУЛЗЛАА Өчигдөр
Цахилгаан тасарсан ч Дүүжин замын тээвэр нөөц тэжээлийн эх үүсвэрээр ажиллана 2026/01/21
Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ 2026/01/21
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байдалтай олджээ 2026/01/21