БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Н.Учрал: “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын жишиг төслийг зүүн бүсийн хэмжээнд үлгэрлэн хэрэгжүүлэх шаардлагатай

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүд өнөөдөр (2026.01.22) Дорнод аймгийн Чойбалсан суманд ажиллаж байна. Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд орон нутгийн иргэдэд парламентын бодлого, шийдвэр, баталсан хууль тогтоомжуудаас танилцуулж, эрх зүйн шинэчлэлдээ тэдний санал, бодлыг тусгахаар ийнхүү зүүн бүсийн аймгуудад ажиллаж байгаа юм.



Улсын Их Хурлын дарга Н.Учрал орон нутаг дахь томилолтынхоо эхэнд “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын төслийн багийнхантай уулзлаа. 2025 оноос аймгийн хэмжээнд төр, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн хамтын оролцоонд түшиглэн хэрэгжсэн уг төслийн хүрээнд 14 суманд хамтарсан 25 баг ажиллаж, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Энэ хугацаанд урьдчилан сэргийлэх чиглэлээр 1091 ажил, арга хэмжээг зохион байгуулж, 197067 насанд хүрэгч, 34960 хүүхдийг хамруулан, нийт 1109 өрхөд хүрч ажилласан байна. Түүнчлэн хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, туршлага судлах уулзалт, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж, ерөнхий боловсролын 27 сургууль, 37 цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийн гишүүдэд арга зүйн дэмжлэг, зөвлөгөө өгч хамтран ажиллажээ. Төслийн хүрээнд 8 суманд хохирогчийг хамгаалах байрыг ашиглалтад оруулж, сэтгэл зүйн үйлчилгээний жишиг төвийг аймгийн төвд нээснээс гадна хүүхдээс мэдүүлэг авах өрөөг мөн байгуулсан байна. Хамтарсан баг сургууль, цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийн гишүүдийн хамт холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангуулж, урьдчилан сэргийлэх шатанд нь анхан шатны зөвлөгөө болон нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлсний үр дүнд кэйс шийдвэрлэлтээр 96.2 хувийн үзүүлэлттэй гарсан нь тэргүүлэх үзүүлэлт болжээ.



Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн Б.Ундраа энэ мэтчилэн хүүхэд хамгааллын чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээ, онцлох ажлуудаа дурдаж, ирэх оны төлөвлөгөөгөө танилцууллаа. Улсын Их Хурлын дарга Н.Учрал хүүхдэд ээлтэй орчныг орон нутагтаа бүрдүүлэхэд сэтгэл, зүтгэлээ зориулан ажиллаж буй хүн бүрд талархал илэрхийлээд, цаашид зүүн бүсийн хэмжээнд “Хүүхэд-Эрдэнэ” жишиг төслийг үлгэрлэн хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.







Монгол Улсын Үндсэн хуулийн өдрөөр Монгол Улсын Их Хурал хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг бодлогын цөмөөрөө тодорхойлж, хүүхэд, эх нялхас төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн заалтын хэрэгжилтийг бүх шатанд хангаж ажиллахаа зарласан. Дорнод аймгийн сумууд хүүхэд хамгааллын чиглэлээр 100 хүртэлх сая төгрөг төсөвлөснийг Улсын Их Хурлын дарга сайшаагаад, хүүхдийн эрхийн ямар нэг зөрчил гарсны дараа биш наана нь, урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах нь чухал гэдгийг тодотгов. Түүнчлэн Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тэргүүн эрэмбэд Гэр бүлийн тухай хуулийн төсөл, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг боловсронгуй болгох эрх зүйн шинэчлэлүүд багтсаныг дуулгалаа. Тэрбээр, зүүн бүсийн иргэдтэй хийх уулзалтын эхэнд хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн зөвлөгөөнд оролцож буйгаа бэлэгшээгээд, хүүхдийн төлөө “За” гэж хэлээд өнгөрөх биш заавал хийх ёстой гэсэн зарчмыг баримталж буйгаа тодотгов.



Өнөөдрийн зөвлөгөөнд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн болон Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Л.Соронзонболд, Ц.Идэрбат, Ш.Бямбасүрэн нар оролцлоо. Улсын Их Хурлын дарга Н.Учралын орон нутаг дахь албан томилолт үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Н.Учрал: “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын жишиг төслийг зүүн бүсийн хэмжээнд үлгэрлэн хэрэгжүүлэх шаардлагатай 1 цагийн өмнө
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо 2 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙД АСАН ТОНИ БЛЭЙР НАР ДАВОСТ УУЛЗАВ 2 цагийн өмнө
II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна 5 цагийн өмнө
Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарсан тохиолдолд дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана 7 цагийн өмнө
БНХАУ-ын иргэдэд хаалттай хориход 25 жилийн ял шийтгэлээ 8 цагийн өмнө
​ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР ДАВОСТ УУЛЗЛАА 9 цагийн өмнө
Цахилгаан тасарсан ч Дүүжин замын тээвэр нөөц тэжээлийн эх үүсвэрээр ажиллана Өчигдөр
Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ Өчигдөр
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байдалтай олджээ Өчигдөр
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН “ТУСЛАХ БАГШ” ХӨГЖҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
Ж.Дуламсүрэн: Махны үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махны борлуулалтыг өнгөрсөн жилээс эрт эхлүүлж байна Өчигдөр
ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ИРЭХ 10 ЖИЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ЗОРИЛГОТОЙ ХУРАЛДААНД ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОРОЛЦОЖ, ҮГ ХЭЛЭВ Өчигдөр
Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Эрдэнэнар” станцын үйл ажиллагаатай танилцлаа 2026/01/20
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ЭМЭЭЛТ, ПАРТИЗАН, ХОНХРЫН ЗАМД ДУНДАЖ ХУРДНЫ СТАНДАРТЫГ МӨРДҮҮЛНЭ 2026/01/20
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ 2026/01/20
Зарын дагуу 750,000 төгрөг шилжүүлж залилуулжээ 2026/01/20
"Хангайн Бор" киноны зохиолыг Холливудын алдарт зохиолч Жон Фуско өөрийн хүү Жиованни Фускогийн хамтаар бичиж байна 2026/01/20
Нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална 2026/01/20
МОНГОЛ УЛС ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛЫН СИСТЕМ РҮҮ ШИЛЖИЖ БУЙГ САЙШААВ 2026/01/20