БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БНХАУ-ын иргэдэд хаалттай хориход 25 жилийн ял шийтгэлээ


Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн хэрэгт холбогдсон хятад иргэд, тэдэнтэй хамтарсан манай улсын харьяат хоёр хүнд ял шийтгэх шүүх хурал өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо.

Улмаар БНХАУ-ын иргэн Лиү Бөүвин, Шүй Ханмин нарт хаалттай хорих байгууллагад 25 жил хорих ял шийтгэсэн юм. Тэдэнтэй хамтарсан манай улсын иргэд болох А.Даянтөмөрийг 18 жил гурван сар, А.Тэнгисийг 17 жил гурван сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Ландкруйзер-200” загварын тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулж, галт зэвсэг, сум зэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр болсон байна. Мөн дээрх дөрвөн хүнээс хохирол, нөхөн төлбөрт нийт 74.3, мөрдөн шалгах ажиллагааны зардалд 2.6 сая гаруй төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Бээжин-Улаанбаатар чиглэлийн олон улсын нисэх онгоцоор 2024 оны арванхоёрдугаар сарын 5-нд ирсэн БНХАУ-ын иргэдийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буумагц дээрх дөрвөн хүн барьцаалж, тэр дороо нэгийг нь буудаж хөнөөсөн хэрэг үйлдсэн юм. Тэднийг Эрүүгийн хуулийн 10.1-2.4, 2.5, 2.11 дэх хэсгийн “бүлэглэж, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах, эдийн давуу байдал бий болгох зорилгоор хүний амь хөнөөсөн”, 11.6-2 дахь хэсгийн “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, 13.3-2.2-т заасан “хоёр болон түүнээс олон хүнийг барьцаалсан” гэх заалтад заасан гэм буруутайд тооцсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Шүүгдэгч нар бусдад учруулсан хохирол болох 74.3 сая төгрөгийг төлөхийн тулд хурлыг завсарлуулах хүсэлт гаргаснаар эрүүгийн хариуцлага оноох хурлыг өчигдрийн 08.30 цаг хүртэл тав хоног хойшлуулаад байсан юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв 18 минутын өмнө
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа 41 минутын өмнө
АТГ-аас Ж.Энхжаргаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлжээ 1 цагийн өмнө
ИГАВАХАРА МАСАРҮ: НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ 5 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 20 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 20 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй Өчигдөр
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна Өчигдөр
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ Өчигдөр
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23