БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 21-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр даргаллаа.

Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд амарна

            Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сарын битүүн мягмар гарагт тохиож байгаатай холбогдуулан 2026 оны хоёрдугаар сарын 17-ны ажлын өдрийг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүллээ. 

Ажилтны ажил, амралтын цагийг энэ тогтоолд заасны дагуу зохицуулах арга хэмжээ авахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад зөвлөлөө. 

 “E-Mongolia” цахим системээр явуулсан Цагаан сарын битүүнийг амралтын өдөрт шилжүүлэх санал асуулгад 17510 иргэн оролцсоноос 13336 нь битүүнийг амралтын өдөр байх нь зүйтэй гэж санал өгчээ. 

Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ

Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, горим ажиллагааны талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

2026 оны нэгдүгээр сарын 20-ны 06.20 цагт “ДЦС-4”-ийн наймдугаар зуухны халах гадаргууд гэмтэл гарч зогссоны улмаас цахилгааны 161 МВт хэрэглээг хязгаарласан. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын зуух руу орж байгаа нүүрс 2026 оны нэгдүгээр сарын 20-ны 18 цагт хөлдөж бөглөрснөөс ачаалал 120 МВт-аар буурч, хязгаарлалтын хэмжээ нэмэгдсэн.

Ингээд 371174 айл өрх, 46691 аж ахуйн нэгж, нийт 417865 хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний түр хязгаарлалт хийжээ. 

Зуухны гэмтлийг шуурхай засварлах ажлыг өчигдөр эхлүүлсэн, өнөөдөртөө багтаж хэвийн горимд оруулна гэж Эрчим хүчний сайд мэдэгдлээ.

2025-2026 оны Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1800 МВт хүрэх тооцоолол гарсан, 2026 оны нэгдүгээр 19-нд 1803 МВт хүрчээ. 

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн эх үүсвэрүүд нийт 2019 Гкал/цагийн ачаалалтай ажиллахаар төлөвлөсөн, 2026 оны нэгдүгээр 20-ны байдлаар 2055 Гкал/цагийн ачаалал авч ажиллаж байна. Гадна агаарын хэм өмнөх жилийн хамгийн хүйтэн өдрийн дундаж хэмээс -6°С хэмээр илүү байна.

Дулааны цахилгаан станцууд 2026 оны нэгдүгээр сарын 20-ны байдлаар нүүрс нөөцлөлт дунджаар 10 хоног буюу 408 мянган тонн, мазутын нөөц 3,023 тонн байна. 

Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой 2026 онд тохиож байна

Монголын орчин үеийн утга  зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч, Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг 2026 онд тэмдэглэнэ. Ойн арга хэмжээг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөө баталж хэрэгжүүлэхээр болно.

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, яруу найрагч, орчуулагч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж 1906 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар төрсөн, түүний мэндэлсний 120 жил энэ онд тохиож байна.

Тэрээр 1921 оноос Цэргийн яаманд бичээч, их жанжин Д.Сүхбаатарын гарын туслах түшмэл, Цэргийн зөвлөлийн нарийн бичгийн даргын алба хашиж, хэвлэл, шинжлэх ухаан, соёлын байгууллагад хүчин зүтгэж, 1931 оноос Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1934 онд мөн хүрээлэнд Түүхийн ба дуун ухааны тасгийн эрхлэгч, 1937 онд Төв театрт мэргэжлийн зохиолчоор ажиллаж байсан орчин үеийн Монголын түүхэн дэх хамгийн нөлөө бүхий зохиолч юм.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх аргахэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжүүлнэ

Улаанбаатар хотноо 2025 оны арван хоёрдугаар сарын 17-19-нд зохион байгуулсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Х.Ганхуягт даалгалаа. 

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдаан ажил хэрэгч, амжилттай боллоо. Хуралдаанаар Монгол, Оросын хамтын ажиллагаанд тулгамаж буй цаг үеийн асуудлыг хэлэлцэн, шийдэлд хүрэх, хоёр улсын хооронд төлбөр тооцооны механизмыг даруй бүрдүүлэх, түлш, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны тогтвортой байдлыг хангах, зам тээврийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол, соёлын харилцааг идэвхжүүлэх, харилцааны шинэ боломжуудыг хайх талаар олон түвшинд дэлгэрэнгүй санал солилцож хэлэлцсэн нь чухал ач холбогдолтой боллоо үзэж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ 2 цагийн өмнө
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байдалтай олджээ 2 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН “ТУСЛАХ БАГШ” ХӨГЖҮҮЛЖ БАЙНА 5 цагийн өмнө
Ж.Дуламсүрэн: Махны үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махны борлуулалтыг өнгөрсөн жилээс эрт эхлүүлж байна 5 цагийн өмнө
ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ИРЭХ 10 ЖИЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ЗОРИЛГОТОЙ ХУРАЛДААНД ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОРОЛЦОЖ, ҮГ ХЭЛЭВ 5 цагийн өмнө
Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Эрдэнэнар” станцын үйл ажиллагаатай танилцлаа 21 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ЭМЭЭЛТ, ПАРТИЗАН, ХОНХРЫН ЗАМД ДУНДАЖ ХУРДНЫ СТАНДАРТЫГ МӨРДҮҮЛНЭ Өчигдөр
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ Өчигдөр
Зарын дагуу 750,000 төгрөг шилжүүлж залилуулжээ Өчигдөр
"Хангайн Бор" киноны зохиолыг Холливудын алдарт зохиолч Жон Фуско өөрийн хүү Жиованни Фускогийн хамтаар бичиж байна Өчигдөр
Нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална Өчигдөр
МОНГОЛ УЛС ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛЫН СИСТЕМ РҮҮ ШИЛЖИЖ БУЙГ САЙШААВ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалтад оролцож байна Өчигдөр
НЗД-ын орлогч Т.Даваадалай дулаан хангамжаа бие даан бүрэн шийдсэн “Неосити” хотхонтой танилцлаа Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 56 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО Өчигдөр
Хүн -20 градусд 20 минутанд хөлдөнө Өчигдөр
Хувь хүний хөрөнгөөр барьсан дулаан зогсоолын ашиглалт, хамгаалалтыг ХУД хариуцахаар боллоо Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 114 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 2026/01/19
Т.Даваадалай: Энэ онд Ногоон нуур, Гандан орчимд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2026/01/19
Зорчигчид автобусны буудлын дулаан зогсоолыг эвдэлж, эд зүйлсийг нь хулгайлсны улмаас түр хаасныг өнөөдөр нээж байна 2026/01/19