БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Цахилгаан тасарсан ч Дүүжин замын тээвэр нөөц тэжээлийн эх үүсвэрээр ажиллана

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Өчигдөр ТЭЦ-4 цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас зарим байршилд эрчим хүчний хязгаарлалт хийгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор комедиан Д.Амартүвшин “Цахилгаан тасардаг учраас Улаанбаатарт дүүжин тээвэр явах боломжгүй, тэр дээр нь гацчихвал авирах шат ч Монголд байхгүй” гэсэн худал мэдээлэл бичжээ.

Тэгвэл Дүүжин замын тээвэр нь ямар ч аюулгүй, цахилгаан тасарсан ч нөөц эх үүсвэрээр ажиллах боломжтой гэнэ.


Энэ талаар Дүүжин замын тээвэр төслийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны мэргэжилтэн Э.Энхбатаас тодрууллаа. Тэрбээр “Дүүжин тээврийн систем нь олон түвшний аюулгүй ажиллагааны хамгаалалттай. Цахилгаан тасарсан нөхцөлд ч нөөц тэжээлийн эх үүсвэрээр ажиллах боломжтой. Онцгой нөхцөл үүсэхэд зорчигчдыг аюулгүй нүүлгэн шилжүүлэх тусгай төлөвлөгөө, аврах тоног төхөөрөмжийг олон улсын стандартын дагуу бэлэн байлгадаг. Эдгээр шийдлийг Улаанбаатар хотод хэрэгжиж буй дүүжин замын тээврийн системд бүрэн нэвтрүүлнэ” гэлээ.

Дүүжин замын тээврийн кабины хийцлэлд хөнгөн цагаан хайлш, бат бөх ган материал ашиглан, зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс цохилтод тэсвэртэй, бутарсан ч аюул учруулахгүй тусгай шил суурилуулдаг. Хаалга нь хөдөлгөөн эхлэхтэй зэрэгцэн автоматаар түгжигдэж, зөвхөн буудал дээр бүрэн зогссон нөхцөлд нээгддэг ухаалаг системтэй. Мөн салхи, цаг уурын өөрчлөлтийг хянах мэдрэгчүүд суурилуулсан. Салхины хурд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрвэл систем автоматаар хурдыг багасгах эсвэл бүрэн зогсох горимд шилжих боломжтой аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Цахилгаан тасарсан ч Дүүжин замын тээвэр нөөц тэжээлийн эх үүсвэрээр ажиллана 1 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ 4 цагийн өмнө
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байдалтай олджээ 4 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН “ТУСЛАХ БАГШ” ХӨГЖҮҮЛЖ БАЙНА 7 цагийн өмнө
Ж.Дуламсүрэн: Махны үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махны борлуулалтыг өнгөрсөн жилээс эрт эхлүүлж байна 7 цагийн өмнө
ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ИРЭХ 10 ЖИЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ЗОРИЛГОТОЙ ХУРАЛДААНД ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОРОЛЦОЖ, ҮГ ХЭЛЭВ 7 цагийн өмнө
Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Эрдэнэнар” станцын үйл ажиллагаатай танилцлаа 23 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ЭМЭЭЛТ, ПАРТИЗАН, ХОНХРЫН ЗАМД ДУНДАЖ ХУРДНЫ СТАНДАРТЫГ МӨРДҮҮЛНЭ Өчигдөр
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ Өчигдөр
Зарын дагуу 750,000 төгрөг шилжүүлж залилуулжээ Өчигдөр
"Хангайн Бор" киноны зохиолыг Холливудын алдарт зохиолч Жон Фуско өөрийн хүү Жиованни Фускогийн хамтаар бичиж байна Өчигдөр
Нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална Өчигдөр
МОНГОЛ УЛС ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛЫН СИСТЕМ РҮҮ ШИЛЖИЖ БУЙГ САЙШААВ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалтад оролцож байна Өчигдөр
НЗД-ын орлогч Т.Даваадалай дулаан хангамжаа бие даан бүрэн шийдсэн “Неосити” хотхонтой танилцлаа Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 56 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО 2026/01/19
Хүн -20 градусд 20 минутанд хөлдөнө 2026/01/19
Хувь хүний хөрөнгөөр барьсан дулаан зогсоолын ашиглалт, хамгаалалтыг ХУД хариуцахаар боллоо 2026/01/19
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 114 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 2026/01/19
Т.Даваадалай: Энэ онд Ногоон нуур, Гандан орчимд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2026/01/19