БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хилийн чанадын ноу-хау шингэсэн бизнес санаагаа Дорнод аймгийнхаа инкубатор төвд амжилттай хэрэгжүүлжээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Дорнод аймгийн Хэрлэн сумын Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төвийн гурван байранд орон нутгийн нийт 104 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Уламжлалт гар урлал, эсгий ноосон эдлэлээс эхлээд хүнс, гоо сайхан, кофе шоп, хоолны үйлчилгээгээ өргөжүүлж, хилийн чанадад ажиллаж байсан туршлагадаа суурилан ноу-хау шингээсэн бизнесээ ч эндээс эхлүүлжээ.



Гарааны бизнес эрхлэгчдийн хувьд түрээсийн дарамт хамгийн том бэрхшээл байдаг. Дорнод аймгийн бизнес эрхлэгчид энэхүү инкубатор төвд уян хатан нөхцөлтэйгөөр хоёр жил хүртэлх хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлж болохоос гадна сургалт зохион байгуулж, орлогоо төрөлжүүлэх боломжтой гэж байв. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс жилд дунджаар 4-5 удаагийн үзэсгэлэн, худалдаа, 30 гаруй удаагийн сургалт, зөвлөгөөн зохион байгуулдаг аж. Түүнчлэн эндээс гарсан бойжигчдын 80 гаруй хувь нь хөнгөлөлттэй зээлд хамрагддаг байна. Бичил бизнес эрхлэгчдийн зүгээс энэ удаагийн парламент бизнесийн эрх зүйн орчныг сайжруулж, дүрэм журмыг цөөлж, хүнд суртал бүхий үе шатуудыг арилгаж байгааг сайшааж байв. Түүнчлэн дотоодын аж ахуйн нэгжүүдэд ээлтэй татварын бодлогоор дэмжихийг хүсэж, энэ мэтчилэн инкубатор төвүүдийг орон нутгийн түвшинд олноор байгуулж өгөхийг хүслээ.




Улсын Их Хурлын дарга энэ үеэр үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг чухалчлаад үйлчилгээ, худалдааны салбараа орхигдуулж болохгүйг онцлов. Тэрбээр, орлогоо төрөлжүүлж, бизнесээ эхлүүлэх эрмэлзэлтэй хүн бүрд төр дарамт биш боломж олгож, хязгаарлахгүйгээр чөлөөлөх ёстойг дурдлаа. Улсын Их Хурлын дарга Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, үнийн өсөлтөөс иргэдийн орлогыг хамгаалах цогц ажлууд багтсан. Эдгээр ажил иргэний эрх, эдийн засгийн эрх, улс төрийн эрх, эрх чөлөөг баталгаажуулахад чиглэж, аливаа худалдаа, үйлчилгээ эрхлэх бүртгэл, зөвшөөрлөөс эхлээд бүх шатны хүнд суртлаас чөлөөлөх зорилготойг онцоллоо. Нутгийнхаа брэндүүдийг төрөлжүүлэн таниулж, эдийн засгийн бодит өгөөжийг бүс нутагтаа төвлөрүүлж буй нийт аж ахуйн нэгжүүд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд Улсын Их Хурлын дарга амжилт хүсээд, аймгийн удирдлагуудад мөн талархал дэвшүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хилийн чанадын ноу-хау шингэсэн бизнес санаагаа Дорнод аймгийнхаа инкубатор төвд амжилттай хэрэгжүүлжээ 1 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНД ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЭН БАТЛАХ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛС АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛД ТРАМПЫН САНААЧИЛСАН ЭНХИЙН ЗӨВЛӨЛД АЛБАН ЁСООР НЭГДЭЖ, ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ГИШҮҮН УЛС БОЛЛОО 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын спортын наадмын бүжгийн спортын УАШТ “UG palace”-д болно 3 цагийн өмнө
Н.Учрал: “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын жишиг төслийг зүүн бүсийн хэмжээнд үлгэрлэн хэрэгжүүлэх шаардлагатай 18 цагийн өмнө
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо 19 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙД АСАН ТОНИ БЛЭЙР НАР ДАВОСТ УУЛЗАВ 19 цагийн өмнө
II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна 22 цагийн өмнө
Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарсан тохиолдолд дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана Өчигдөр
БНХАУ-ын иргэдэд хаалттай хориход 25 жилийн ял шийтгэлээ Өчигдөр
​ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР ДАВОСТ УУЛЗЛАА Өчигдөр
Цахилгаан тасарсан ч Дүүжин замын тээвэр нөөц тэжээлийн эх үүсвэрээр ажиллана Өчигдөр
Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ Өчигдөр
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байдалтай олджээ 2026/01/21
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН “ТУСЛАХ БАГШ” ХӨГЖҮҮЛЖ БАЙНА 2026/01/21
Ж.Дуламсүрэн: Махны үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махны борлуулалтыг өнгөрсөн жилээс эрт эхлүүлж байна 2026/01/21
ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ИРЭХ 10 ЖИЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ЗОРИЛГОТОЙ ХУРАЛДААНД ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОРОЛЦОЖ, ҮГ ХЭЛЭВ 2026/01/21
Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Эрдэнэнар” станцын үйл ажиллагаатай танилцлаа 2026/01/20
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ЭМЭЭЛТ, ПАРТИЗАН, ХОНХРЫН ЗАМД ДУНДАЖ ХУРДНЫ СТАНДАРТЫГ МӨРДҮҮЛНЭ 2026/01/20
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ 2026/01/20